Бизнесийн таатай нөхцөлтэй улс орнуудын жагсаалтад Монгол Улс 86-д орлоо

access_time 2018-12-21
remove_red_eye 146

 

Forbes сэтгүүлээс бизнес эрхлэхэд хамгийн таатай нөхцөлтэй улс орнуудыг эрэмбэлэн жагсаасан байна. Их Британи уг жагсаалтыг тэргүүлсэн бол аман хүзүүнд Швед, гуравдугаарт Хонконг бичигдсэн байна.

Жагсаалтыг тэргүүлсэн Их Британийн тухайд “Брексит”-ийн улмаас худалдаа, гаалийн чиглэлд зарим хүндрэлтэй асуудлууд үүссэн ч, бизнес явуулахад хамгийн таатай нөхцөлтэй улсын жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлчихлээ.

Бизнес эрхлэхэд хамгийн таатай улс орнуудын жагсаалтын эхний аравт Нидерланд, Шинэ Зеланд, Канад, Дани, Сингапур, Австрали, Швейцарь орлоо.

Харин манай Монгол Улс жагсаалтын 86-д тэмдэглэгджээ. Сануулахад, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас хийсэн “Бизнес эрхлэх нь 2019” олон улсын судалгаанд манай улс 190 улсаас 74 дүгээрт орж, өмнөх жилээс 12 байр ухарсан. Тэгвэл “Forbes”-ын жагсаалтад 161 орноос 86 дугаар байрт бичигдлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549