Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудыг ашиглан Ази, Номхон далайн бүс нутагт нийлүүлэх талаар ярилцав

access_time 2018-09-11
remove_red_eye 123

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд тэрбээр Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорттой уулзалт хийв.

Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд тэмдэглэхийн сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Тухайлбал, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дорнод, Хабаровскийн хязгаарын далайн боомтуудыг ашиглан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлэх ажилд хамтран ажиллах талаар ярилцаж, бодит хамтын ажиллагааг эхлүүлэх санал, хэлбэрийг хамтран боловсруулахаар тохиролцлоо. Уг ажлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын зүгээс бүхий л дэмжлэг үзүүлж ажиллахаа Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорт нотлов.

Түүнчлэн Хабаровскийн хязгаарт Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашид хоёр талын хамтын ажиллагааг соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарт хамтран хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549