С.Мишиг: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана, ингэлээ гээд намайг 30 хоног баривчлаарай

access_time 2018-09-11
remove_red_eye 91

 

“Торгуулиар төсвийн орлогоо бүрдүүлдэг төр бидэнд хэрэггүй” сэдвээр өнөөдөр 3, 4 дүгээр хорооллын жижиглэн худалдаа эрхлэгчид мэдээлэл хийлээ. Тэд зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, тус хуулиар далайлган худалдаачдад торгууль тавьдаг явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг хэлэхдээ, “Монгол түмэнд зөрчлийн хууль тохирохгүй байна. Түүний золиос худалдаачид, тэр дундаа би. Зөрчлийн хуулиар ард түмнээ торгож, торгуулиар төсвөө бүрдүүлж байгаа явдал нь шударга бус үйлдэл. Хүн ам нь 1500 долларын дундаж цалинтай, Австри улс төсвийнхөө 20-30 хувийг бүрдүүлдэг. Гэтэл манай улсад багш, эмч, цагдаа төрийн байгууллагын алба хаагчид 220 долларын цалинтай. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз дээ. Гэтэл тэр улсын хуулийн Монгол улсад нутагшуулж, хөрсөн дээр буулгах гэж үзээд байгаа цүнх баригч нарыг эсэргүүцэж байна. Зөрчлийн хуулиар далайлгасан дарамтаа зогсоо гэж хэлмээр байна. Ялангуяа жижиглэн худалдаа эрхлэгчид энэ хуулиас болж хэлмэгдэж байна. Зөрчлийн хуулиар би саяхан 15 хоног баривчлагдаад суллагдсан. Тухайн намайг хорьсон төв архинаас хамааралтай болсон иргэдийг хооронд нь уулзуулдаг газар юм билээ. 2017 оны долдугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэл 600 мянган иргэн баривчлагдан орж байсан юм байна. Зөрчлийн хуулийг судлаад үзэхэд 899 торгууль байдаг аж. Энэ торгуульд өөрчлөлт сонголт хийж өгөхийг шаардаж байна. Аравдугаар сарын 01-ний өдөр төрийн ордны баруун зүүн хаалган дээр ард түмнийг цугларч дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалж байна. Тухайн өдөр өлсгөлөн зарлахаа ч мэдэгдэж байна. Ингэлээ гээд намайг 30 хоног баривчлаарай” гэлээ.

Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч: “Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, худалдаачдыг далайлгахаа болих хэрэгтэй. Худалдаачид бидэнтэй гудамжны гуйлгачид, нийгмийн хог шаар мэтээр харьцаж байна. Жаахан юм болихоо байхад л зөрчлийн хуулиа ярьдаг. Ингээд хамгийн доод тал нь 50 мянган төгрөгөөр торгодог. Цаашид өдөр бүр торгон гэж байна. Бид тийм бололцоотой хүмүүс байсан бол гудамжинд юу хийж суух юм бэ” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549