О.Баасанхүү: Олон жил төр засгийг зайдлаад суучихсан “хөгшин хулгайч” нар бүгдээрээ эрүүгийн хэргээр хавтастай

access_time 2018-12-07
remove_red_eye 257

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх чухал асуудал байхгүй хэрэг үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ бол МАН-ын зовлон. Төрийг барьцаалж байгаа хэрэг. Бүдүүлгээр хэлэхэд олон жил төр засгийг зайдлаад суучихсан “хөгшин хулгайч” нар бүгдээрээ эрүүгийн хэргээр хавтастай юм билээ. Хэн нь хэнийгээ түрүүлж шорон руу чирч явах вэ гэсэн тэмцэл гэж би харж байна. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг зохиомлоор хэрэг хүлээлгэж байгаа бол шударга бусын хонгил болно. Харин хулгай хийсэн бол бүгд буруугаа хүлээх ёстой. ЖДҮ-ийн зээлийг эхнэр нь аваад зориулалтаар нь ашигласан бол яая гэхэв. Гэтэл гурван янзаар ашигласан байна. Найздаа зээл авч өгөөд шагнал авсан байна. 500 сая төгрөгийн зээл хөөцөлдөж өгөөд 56 сая төгрөг авчихсан байна. Бас 3 хувийн хүүтэй зээл аваад 50 хувийн хүүтэй мөнгө угааж байна. Гурван хүний мөнгө угаалт тодорхой болоод байгаа. Сайдаа томилж чадвал дараа нь оруулж ирэх юм билээ” хэмээн хэлсэн юм.

Түүнээс “Хэн, хэн гурав вэ?” гэж асуухад “Би хуулийн байгууллага биш. Хэвлэлээр зарим нэг нэр үнэн байна билээ. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт үйлдчихсэн байгаа. Эгүүлэн татах бичиг өгөх гэж байгаа гэсэн. Ер нь 24 гишүүн холбогдчих гээд байгаа. Нүүрс, утааны асуудал байна” гэж хариулсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549