Рокфеллерийнхэн гэж хэн бэ?

access_time 2018-12-06
remove_red_eye 138

 

Европт XIX зуунд Ротшильдынхны гэр бүл ноёрхож байсан бол Америкт Рокфеллерийнхэн толгой цохиж байв. Тэд Амеркийн хамгийн баян гэр бүл байсан бөгөөд ичгүүр сонжуургүй, хүний үнэргүй явдлын амилсан дүр, “муу муухай бүхний нүүр царай” болж байжээ. Гэхдээ тэд бас “америк мөрөөдөл”-ийн бодит биелэл ч болж байсан юм. Тиймээс тэднийг нэг хэсэг хүн бишрэн хүндэлж, нөгөө хэсэг нь үзэн ядаж байв. Өнөөдөр IV Жон Д.Рокфеллер (John D.Rockefeller IV) хамгийн баян америк хүн, аварга том эзэнт гүрний эзэн хэвээр байна. Энэ гэр бүл герман гаралтай. Анх 1280 оны үеийн бичгийн дурсгалд тэмдэглэгдсэн, Райн мөрөн, Вестервальд хоёрын завсар, өндөрлөг уул нуруунд байрлах учир Рүкенвельт (“Run-kenvelt”) (хуучин герман хэлнээс утгачилж буулгавал уул нуруут нутаг гэсэн үг Орч.) хэмээх нэрээс үүсч, XVI зуунд Рокенфелд (Roc-kenfeld) хэмээн нэрлэгдэж байсан нутаг, өнөөгийн Нойвийд дэх Фаараас гаралтай юм.

Энэ нутагт өнөөдөр Райнланд-Пфальц (ХБНГУ-ын 16 муж улсын нэг, Райн мерний сав газар оршино. Орч.)-д харъяалагдана. Рокфеллер хэмээх овог өнөөдөр ч Нойвийдэд элбэг тааралдана. XVIII зууны эхээр Роккен-феллерийнхнээс хоёр нь гэр бүлийнхээ хамтаар Нью Жерси, Нью Йорк руу цагаачлан явжээ. Тэнд тэд Рокфеллер хэмээх овогтой болжээ. Энэ гэр бүлийг XIX зууны эцэс хавьд Жон Д.Рокфеллер (John D.Rockefeller) болон түүний дүү Вильям нар нэрд гаргасан байна. Ах дүү хоёр зэрлэг өрнөдийн сэдвээр сүүдэр шийнээс мэдэх болсон, тосгодоор тэнэж өвчин хуучийг өргөс авсан мэт илааршуулна гэж хуурч явсаар эцэстээ баривчлагдаж шоронд орж явсан ганзагын худалдаачин, домч Вильям Эйвери Рокфеллер (Willam Avery Rockefeller) гэгчийн хөвгүүд юм.

Баяцхан Жон Дэвид маш сайн сурлагатай хүүхэд байсан боловч арван зургаа хүрээд хичээл сургуулиас залхаж хэсэг зуур ажил таарвал хийж явсаар англи хүн Морис Кларк гэгчтэй нийлж төрөл бүрийн барааны дэлгүүр нээж түүндээ хамаг хурааж хуримтлуулсан мөнгө болох 2000 доллараа зориулжээ. Гэвч нэрэлхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь түүнд мөн төдий хэрийн зээл банкнаас авах шаардлагатай байв. Хараахан нас биед хүрээгүй байсан жаал хүүгийн өөртөө найдсан ихэрхэг байдал банкны захиралд таашаагдаж мөнөөх мөнгийг нь зээлдүүлжээ. Жон Д тэндээс бушуухан гүйж гараад “Хүн надад 2000 долларын зээл олгохоор үнэ цэнэтэй хүн юм би. Би ч их эр юмаа! ” хэмээн бөөн баяр хөөр болсон байж таарна.

1862 онд Рокфеллер, Кларк энд Ко (Rockefeller, Clark& Co.) Кливлендийн анхны компаниудын нэг болов. Жилийн ашиг болох 35.000 доллараа хаа нэгтээ оруулах хэрэг байсан учир Рок-феллер Пенсильванид газрын тосны бизнес эхэлж “алтны хумхаа” лугаа адил бөөн хөөрөл дэгдэхэд тийшээ явжээ. Гэвч алт ухагчдын суурингийн нөгөө л эмх замбраагүй, засаг захиргаагүй байдал тэнд ч бас ноёлж байжээ. Хүчирхийлэл, гэмт хэрэг Жоны газрын тосны хайгуулын ажилд хортойгоор нөлөөлж байсан ч газрын тос боловсруулж тээвэрлэх бизнесээс их мөнгө олж болохыг ухаарсан байна. Жон Д. Байгаа хөрөнгөө газрын тос боловсруулах үйлдвэрт оруулъя гэж түншээ ятгасаар зөвшөөрүүлжээ.

Ийнхүү шинэ бизнес нь хуучин мухлагийн худалдаанаас нь хамаагүй их орлого авчирсан учир энэ завсар 25 хүрч эхнэр авсан Рокфедлер түншийнхээ санал хүсэлтийг нь хайхарсангүй, түүнийг “хайр найргүй шахаж” компаниасаа гаргажээ. Газрын тосны арилжаа өрнөж цэцэглэсээр байв. Энэ үед автомашин хэрэглээнд орж дэлхийг байлдан дагуулав.

Хэдхэн жилийн дотор Рокфеллерийн залуу компани шинэ арга барил хэрэглэж өрсөглдөөнийг манлайлав. Газрын тосны үлдэгдлийг дахин боловсруулж, том ган, торх, савыг өөрсдөө үйлдвэрлэдэг болов. Жон д. Цент болгоныг нарийн тооцоолж хэмнэж байв. Тэрээр газрын тос нэрэх үйлдвэр дахин хоёрыг барьж, Европ руу 1870 онд Стандарт Ойл оф Охайо (Standart Oil of Ohio) компаниа байгуулж бүгдийг нэр дор нэгтгэв.

Тэр үедээ Стандарт ойл (Standart Oil) нь ийм төрлийн 250 компанийн нэг л байсан бөгөөд ширүүн өрсөлдөөний улмаас үнэ унаж байсан учир тэрбээр төмөр замын компаниудад газрын тос их хэмжээгээр тээвэрлэх баталгаа өгч тэдэнтэй нууц гэрээ байгуулжээ. Түүнийхээ хариуд төмөр замын тэдгээр нийгэмлэгүүдээс өөртөө ихээхэн хөнгөлөлт үзүүлэхийг шаардав. Төмөр замын томчууд ч эл саналыг нь шүүрэн авснаар Стандарт Ойл газрын тосоо өрсөлдөгчдөөсөө доогуур үнээр худалдаж авах болов. Энэ нь газрын тос боловсруулдаг бараг бүх жижиг, дунд үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэв.

Энэхүү зарчим өнөө хүртэл тун сүрхий үйлчилсээр байгааг 2007\2008 оны банкны хямралаас харж болно. Үүнийг Рокфел-лерийн зарчим ч гэж нэрлэж болно. Ар талдаа сайн хэлхээ холбоотой, дээр нь эрээ цээргүй ажиллаж чадах л юм бол нэгэн зах зээлийг сүйтгэж болох агаад бусдыг бөөнөөр нь худалдаж аваад өөрөө цор ганцаар эсэн мэнд үлдэхээ мэднэ.
Жон Д. Бусад томоохон боловсруулах үйлдвэрүүдээ нэг холбоонд нэгтгээд хувьцааны ихэнхийг өөрөө эзэмших болов. Ингэснээр Рокфеллерын еөрийнх нь үүсгэсэн картель (дангаар ноёрхсон хамсал) газрын тос олборлогчдын амыг барьсан гэрээг төмөр замтай байгуулав. Гэвч энэхүү хуйвалдаан нь илэрч үйлдвэрлэгчид нь нэгдэж “Үйлдэрлэгчдийн холбоо” байгуулж Рокфел-лөрийн эсрэг тэмцэв.

Ийнхүү Рокфеллер муу муухай болгоны бэлэгдэл болжээ. Олон нийтийн нүдэн дээр Рокфеллерийг дүрсэлсэн хүүхэлдэй шатааж, бүх сэтгүүлийн нүүрэн дээр түүнийг алиа салбадай болгон зурж байв. Тэрээр нууцаар шинэ картель үүсгэхээр завдаж, хувь нийлүүлэгч нараа хүчээр шахан зайлуулж, хувьцааг нь худалдаж авч байв. Хувьцаагаа зарахыг хүсээгүй хүмүүс хэцүү байдалд оров. Хувьцаа нь огт гүйхгүй болох, эсвэл үйлдвэр нь шатах жишээтэй. 1873 онд Кливлендийн газрын тос боловсруулах 25 үйлдвэрийн 24 нь Стандарт Ойл харьяалагдах болжээ. Питтсбург, Филадельфид Рокфеллер мөнөөх л аргаа хэрэглэв.

1877 онд Жон Д. Рокфеллер газрын тосны зах зээлийн 95 хувийг гартаа атгаж байв. Стандарт Ойл анх удаа 50 хувийн ашгаа хуваарилав. Хувьцааны нэр хүнд ч өсчээ. Зах зээлд үлдсэн өрсөлдөгчидтэйгээ дахиад л тэмцэлдэж, харгис бурангуй, ичгүүр сонжуургүй авираараа бусдаасаа онцгойрч байсан Рокфеллер мөн л ялав. Ингээд Европын зах зээлийг эзэлж авахын төлөө тулаан эхэлж, түүний хувь заяаг нэгэн цахилгаан утас шийдсэн байна. Уг цахилгаан утсанд “Германы зах зээлийг Стандарт Ойл-ын мэдэлд өгөхөөр амеркийн үйлдвэрлэгчид санал нэгдлээ” гэсэн байв.

Өрсөлдөгчдийнх нь биржийн үнэ цэнэ шалдаа бууж, Стандарт Ойл дэлхийн гарын тосны хамгийн том компани болов. Дээр дурдсан шиг үйлдвэрлэгчид санал нэгдсэн зүйл огт байгаагүй ажээ. Рокфеллер ийм адгийн муухай арга мэхийг эцгээсээ сурсан байна. Тэрбээр Ротшильдынхонд лав сүрхий сэтгэгдэл төрүүлсэн байж мэднэ. Жон Д.Рокфеллерын дүү, хамтран зүтгэгч, Стандарт Ойлын хувь нийлүүлэгч Вильям Рокфел-лер (Willam Rockefeller 1841-1922) Рокфеллерын гэр бүлийн 35 ний-гэмлэг, компанийн удирдах зөвлөлд ажиллажээ. Зай завсарт нь тэрээр мөн Нэшнл Сити банк (National City Bank) -д ихээхэн мөнгөөр хувь эзэмшсэн байна.

Рокфеллерийн гэр бүлийнхэн Стилмэн (Stillman)-bi гэр бүлтэй хэд хэдэн удаа ураг барилдсан агаад тэдэнтэй хамсан Вильям Рокфеллер, түүний хүү Вильям Г.Рокфеллер нар XX зууны эхээр Нью Йоркийн хамгийн том банк байсан Нэшнл Сити банк (National City Bank) -ны хувь заяаг атгаж байв. Сүүлд энэ банкнаас өнөөгийн Сити банк (City Bank) үүсч гарсан юм. Энэ банкны дийлэнх хувийг өнөө хүртэл Рокфелле-рийнхэн эзэмшсээр байна. Вильям Рокфеллер мөн металлургийн аварга том Амалгэйтэд Коппер (Amalgamated Copper) компанийг үүсгэн байгуулахад оролцсон хүний нэг гэгддэг.

Ах дүү нар, тэдний хөвгүүд үл хөдлөх хөрөнгө, төмөр замд хөрөнгө оруулж, өөрийн эзэнт гүрнийг улам өргөжүүлжээ. Ротшильдынхны нэгэн адил тэд ч бас олон пүүс, охин компаниудын аварга сүлжээ үүсгэжээ. АНУ-ын хэвлэлд Рокфеллерийг мянган тэмтрүүлтэй аварга наймаалж маягаар дүрсэлж байв. XIX зууны эцсээр Рокфеллерийнхонд хаалт саад тавих гэж олон хүн, олон байгууллага оролдов. Сүүлчийн оролдлого нь улс төрөөр дамжсан байна. Юуны өмнө Стандарт Ойл компанитай холбогдуулан АНУ-ын Конгресс картелийн эсрэг хууль (AntiTrast-Act) (манайхаар бол шударга өрсөлдөөний тухай хууль юм.Орч) батлан гаргав. Рокфеллер 1892 онд монополь эрхтэй пүүс компанийнхаа нарийн төвөгтэй сүлжээг татан буулгах, эзэнт гүрнийхээ нэг хэсгийг худалдах амлалт өгчээ. Чингэснийхээ ачаар тэрбээр таван жил хожив.

Жон Д.Рокфеллер менежерийн ажпаа өгч, гольфоор зугаацагч захирлуудын зөвлөлийн ерөнхийлөгч, хэзээний урлаг шүтэн бишрэгч, нигүүлсэнгүй үзэлтний дүр эсгэх болов. Гэвч Рокфеллер монополь компаниудын сүлжээгээ татан буулгаагүй байгааг АНУ-ын засаг захиргаа 1897 онд шалган тогтоожээ. Ингээд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын шахалтаар Жон Д.Рокфеллер “хуулийг үл ойшоосны учир” хариуцлага хүлээх болов. Мердөн байцаах ажиллагаа ч явагдав. Ингээд Рокфеллер эзэнт гүрнийхээ нэгээхэн хэсгийг худалдсан боловч шинээр баахан пүүс компани байгуулаад тэднийгээ өөрөө өөртөө болон гэр бүлийн гишүүддээ худалдчихсан байна. Ийм аргаар тэрээр монополийг хориглосон хууль тогтоомжийг эвтэйхэн аргалчихжээ.

1906 онд шүүхийн тогтоол гарч Стандарт Ойл компанийг шүүхийн шийдвэрээр тараах болов. Үүний улмаас хувьцааны ханш нь нэлээд буурсан байна. Бүр сайн хэрэг! Рокфеллерийнхэн зах зээл дээрээс олж авч болох бүхий л хувьцааг худалдан авав. Тун удалгүй хувьцааных нь ханш дахин өссөнөөс Жон Д.Рокфеллер дангаараа хувьцаанаасаа 1910, 1914 оны хооронд 200 орчим сая доллар олсон нь өнөөгийн 200 тэрбум доллартай тэнцэх бөгөөд автомашины хэрэглээ огцом нэмэгдсэн болон мөн дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн зэрэг нь газрын тосны үнийг тэнгэрт хадаасны үр дүн байв.

Стандарт Ойл нь бие даасан 34 компани болж хуваагдсан бөгөөд тэдгээрийг урьдын адил Рокфеллерийнхэн эзэмшсээр байв. Заримыг дурдвал, Эксон (Exxon) (Европт Эссо), Мобил (Mobil), ВП (BP) (Германд Aral)8 АРКО (AR-СО), Валволайн (Valvoline) (моторын тос), Юнилевер (Unilever), Колониэл Ойл (Colonial Oil Company) (АНУ-ын эрчим хүчний хамгийн том компани,) Коноко-Филлис (Conoco- Phillips) (АНУ-ын эрчим хүчний хамгийн том ком-пани Европт JET бензин түгээгүүрүүд), Крескент Петролеүм энд Пайллайнс (Cresent Petroleum and Pipelines), Көмберлэнд Плато Пайплайн Ко (Cumberland Plateau Pipelines), (хийн компани) болон шатахуун, хийн 6 компани, хий болон эрчим хүчний олон жижиг компани гэх мэт. Байгалийн хийн концернууд Шеврон (Chevron), Тексако (Texaco) бүхэлдээ Рокфеллерийн гэр бүлийн өмч бөгөөд энэ нь өмнө дурдсан бүхэнтэй нийлээд ерөөсөө л дэлхийн газрын тосны бизнес Рокфелерийнхний мэдэлд байдаг гэсэн үг болно!

Шеврон бол маш харгис бурангуй, эрээ цээргүй ажилладгаараа нэрд гарсан компани учир 2006 онд хүмүүн хийгээд байгаль орчинд онцгой хариуцлагагүй ханддаг компанид өгдөг “олон нийтийн хараанд орсны төлөө” (Public Eye Award) шагнал гэгчийг авчээ. Энэ компанийн бурангуй ажиллагааг эсэргүүцэн 1998 оны 5 дугаар сард Нигери улсын Ijaw хэмээх омгийн 121 залуу жагсаал хийснийг Шевроны захиалгаар тус улсын арми нь хүчээр тараажээ. 2007 оноос хойш Шеврон энэ хэргийнхээ төлөө Сан Францискод шүүхэд татагдан хариуцлага хүлээж байв. Эсэргүүцлийн жагсаалын үеэр 2 хүн амиа алдаж, 11 хүн баривчлагдаж тамлагджээ. Бас Шеврон нь Нигерийн Дельта муж улсын Opia, Ikeyan тосгодыг устгасныхаа хариуцлагыг хүлээх учиртай. АНУ-ын гадаад хэргийн сайд асан Кондолиза Райс олон жилийн турш Шевроны захирлаар ажиллаж байсан юм.

Вильям Рокфеллер нь Вильям Ж.Рокфеллер (Willam G.Rockefeller 1870-1922), Перси Рокфеллер (Percy Rockefeller 1878-1934) нарын хүү, Жаералдин Этэл Рокфеллер (Geraldine Ethel Rockefeller 1862-1973), Эмма Рокфеллер (Emma Rockefeller 1868-1934) нарын 2 охинтой байсан бөгөөд тэдэндээ өмч хөрөнгөө хуваан өвлүүлжээ. Жералдин Рокфеллер нь зэвсгийн үйлдвэрт (РемингтонАрмз)-ийн эзэн хур баян Э.Дож (E.Dodge)-той гэрлэжээ. Тэр нь Дож (Phelps Dodge) концернын эздийг нэг юм. Эмма Рокфеллер нь зочид буудлын эзэн Дэвид Макаллин (David McAlpine) -тай гэрэлсэн байна. Вильям Ж.Рокфеллер нь 1911 он (Citicorp-Bank)- ны захирал байв. Тэрбээр Элиз Стилмэн (Elise Stilmamn) (Citicorp-ийн ерөнхийлөгч Жэймс Стилмэнийн охин )-тай гэр бүл болжээ.

Жон Д.Рокфеллер алдсан нэр хүндээ сэргээж өөд татахын тулд олон сан байгуулж, Metropolitan Museum of Art (нийслэлийн урла-гын музей) зэрэг нэлээд олон музэйд ихээхэн мөнгө, урлагийн бүтээл хандивлажээ. Түүний хүү Жон Д.Рокфеллер II John D.-Rockefeller II -1874-1960) түүний гэргий Эбби Олдрич Рокфеллер (Abby Aldrich Rockefeller) нар эцгийн энэ үйлсийг нь үргэжлүүлж 1929 онд Нью Йоркт Museum of Modern Art (орчин үеийн урлагийн музей) үндэслэн байгуулжээ. Өгөөмөр хандив өргөж, баян сангууд байгуулснаар эдийн за-саг, нийгмийн амьдралд ихээхэн нөлеөлж, өөрсдөө ч сайн сайхан харагдана гэдгийг тэд сайтар ойлгосон ажээ. Түүнээс хойш Рокфеллерийнхний клан тоо томшгүй олон сан ажиллуулж, их сургууль, сургалтын хөтөлбөр, тэтгэлэг, санхүүжүүлж байна.

1913 онд үндэслэгдсэн Рок-феллерийн сан (Rockefeller Foundation), 1940 онд үндэс-лэгдсэн ах дүү Рокфеллерийн сан (Rockefeller Brothers Fund) 1967 онд үндэслэгдсэн Рокфеллерийн гэр бүлийн сан (Rockefeller Family Fund) дэлхий даяар, ялангуяа гуравдах ертөнцийн орнуудад янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. НҮБ болон дэлхийн банк, Олон улсын мөнгөний сан зэрэг түүний салбар байгууллагуудтай хамтран ажилладаг. Албан ёсоор бол эдгээр сан ядуу хүмүүст туслаж, боловсрол олгож, эм, цэвэр ус, хүнсний зүйл өгдөг аж. “Цаг уурын сүйрэл’ гэгчийн эсрэг тэмцэж, дэлхий даяар ядуус болон дарлагдаж зовсон хүмүүсийн төлөө ажилладаг хэмээнэ. Ийнхүү Рокфеллерийнхний дүс төрх даанч итгэмээргүй өөрчлөгдөх нь энэ! Мафийн арга барил хэрэглэхээс ч буцдаггүй ов зальтай, ичгуүр сонжуургүй наймаачид ядуу хоосон хүмүүсийн авралын од болох нь тэр! Жон Д. Рокфеллер 1946 онд Манхэттэний зүүн эрэгт долоон га газар (70.000 ам. Метр!) НҮБ ыг Лондонгоос өөрийн нөлөөний хүрээний газар болох Нью Йрок Сити -д авчирав.

Хариуд нь тэр юу хүсч байв?
Амеркийн математикч Макс Мэйсон (Max Mason ) 1929-1936 онд Рокфеллерийн сангийн ерөнхийлөгчөөр ажиллажээ. Энэ хүний евгеникийн ухааны тухай сэдвүүд санаанд нь ихэд нийцэсний учир Рокфеллер Чикаго хотын их сургуулийн захирлаар ажиллаж байсан Макс Мэйсонныг талдаа авчээ. Евгеник бол шилмэл хүмүүс бий болгох ухаан бөгөөд хожим нь нацистууд “арьстны эрүүл ахуй” хэмээн нэрлэсэн билээ.

Мэйсон дэлхий даяар эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх чадавхийг багасгахын тулд “хормоны эсрэг бэлдмэл” гаргахыг хүсч буй тухайгаа байнга ярьж явдаг хүн юм. Рокфеллер ч Мэйсоны нэгэн адилаар төрөлтийн хяналтыг хүчтэй болгох санаа бодолтой хүн билээ. Рокфеллерийн сангийн жилийн тайланд энэ тухай: “Рокфеллер сан байгалийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтаа орчин үеийн туршилтын биологийн салбарт төвлөрүүлэх чингэхдээ дотоод шүүүрлийн булчирхай судлал (эндокринологи), хүнс, ген судлал, эмбриологи (урагсудлал), нөхөн үржихүйн үйл явцыг тойрсон асуудлууд, сэтгэл зүйн биологи (психобиолги), ерөнхий болон эсийн физиологи, био-физик, биохимийг онцлон анхаарахаар шийдсэн болно… Судалгааны ажил сармагчны нөхөн үржихүйн физилогийн чиглэлээр явагдсан.

Энэ ажил 1921 онд Жон Хопкисний их сургууль дээр эхэлж, 1923 онд Рочестерийн их сургуульд үргэлжлэн явагдсан юм. Үүнд хүмүүн төрлөхтний нөхөн үржихүйн мөчлөгтэй их төстэй, бусад амьтнаас хөгжлөөр давуу зарим төрөл зүйлийн нөхөн үржихүйн мөчлөгийг ажиглах, турших судалгаа багтаж буй. Өөр хоорондоо харилцан нөлөөлдөг нөхөн үржихүйн янз бүрийн гормоны үр нөлөөг судлав” хэмээн тэмдэглэжээ.

Жилийн өмнө тус сан 1933 оны жилийн тайландаа дээрх приматуудын (анхны гэсэн утгатай, энд хүмүүн ба сармагчныг хэлж буй Орч.) нөхен үржихүйн гормонуудыг судлах ажил нь хожим хүн дээр туршихад чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “…Хүнээс бусад организмын бэлэг эрхтний ерөнхий биологи, физилогийн үндсэн асуудлуудыг тодруулж томьёолох талаар их ажил хийгдэв. Хүнээс доогуур үе шатанд буй амьд амьтан дээр явуулсан энэхүү суурь судалгааны ажил нь хүн дээр явуулах ажлын замыг заахад шийдвэрлэх ач холбогдолтой байв” гэжээ. Адель Э.Кларк (Adele E.Clarke) “Нөхен үржихүйг сахилгажуулах нь” хэмээх номондоо Рокфел-лерийн санхүүжүүлсэн “Анти-хормонууд” чухам хаанаас эхтэй болох талаар зарим тайлбар өгөөд Рокфеллерийнхний хүний өсч үржих чадавхийг хянахад чиглэсэн хүчин чармайлт нь аль 1930-аад оноос эхтэйг цохон тэмдэглэжээ.

Жон Д.Рокфеллерийн захиал-гаар 1911-1940 онд “ухаан муутай хүмүүс” болон гэмт хэрэгтнүүдийг үргүй болгох туршилтыг гаргаж хийсэн Нийгмийн эрүүл ахуйн товчоо (Bureau of Social Hygiene) -ны материалыг Нью Йрок дахь Рокфеллерийн архивын төв (Rockefeller Archiv Center) -өөс өнөөдөр ч үзэж болно. Бас Стандарт ойл дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудтай нягт хамтран ажиллаж байсан нь нууц биш, хуйвалдааны онол ч биш. Рокфеллерийн Стандарт Ойл Германы Фарбен (IG Farben) (будаг үйлдвэрийн нийгэмлэг, Фашист Германы химийн үйлдвэ-рийн том компани. Орч) -ны хувь эзэмшигч байсан бөгөөд ИГ Фарбен-наас дайны дараа Агфа (Agfa) , Хоөхст (Hoechst), Байер (Bayer), БАСФ (BASF) (ХБНГУ-ын томоохон компаниуд Орч.) салбарлан гарчээ.

1960-аад онд Рокфеллерийн сан “хүний өсч үржих чадавхийн осрэг тарилга (вакцин)” -ын судалгааг дэмжиж, ийм эмүүд хэрэглэхийг ихэд сайшааж буй тухайгаа илэн далангуй ярьж эхэлсэн билээ. Энэ ухагдахууныг Та сайн тогтоож аваарай.”Хүний өсч үржих чадварын эсрэг тарилга!” “Амеркийн хаад” -ын гурав дахь үеийнхнээс Жон Д.Рокфел-лер III (John D.Rockefeller III) (1906-1978) товойн гарсан бөгөөд тэрбээр дэлхий даяар төрөлтийг хянах чиглэлээр үйл ажиллагаа 1952 онд хувийн Хүн амын зөвлөл (Population Council) байгуулсан нь өнөөдөр гуравдахь ертөнцийн 60 улсад төлөөлөгчийн товчоотой, төрөлтийг хянах, ДОХ судлах чиглэлээр дагнан ажиллаж байна.

Рокфеллер эл байгууллагын анхны ерөнхийлөгчөөр нэрд гарсан евгеникч эрдэмтэн Фредерик Осборн (Frederic Osborn)-bir тавьжээ. Хүн амын зөвлөл нь Norplant зэрэг жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны үйлчилгээтэй эмүүд хэрэглэхийг хөхүүлэн дэмждэг бөгөөд Norplant нь бугалганы арьсан доогуур суулгахад удтал үр тогтоох чадваргүй болгоно. Линколын төв (Lincoln Center) (дэлхийн хамгийн том соёлийн байгууллага)-ийг бариулсан Жон Д.Рокфеллер III мөн дэлхийгээр нэгтарсан төлөөлөгчийн газартай, Азийн урлагийн үнэт бүтээлүүдийг хадгалж гэр бүлийн үзэсгэлэн гаргаж, Азийн улсууд, юуны өмнө Хятад, Япон, Энэтхэг, Солонгостой сайн харилцаа барьж байдаг Азийн нийгэмлэг (Asian Society) -ийг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрбээр манай гарагийн ирээдүй хэний гарт байхыг эртнээс ухаарч ойлгоод жагсаалтын гадна үлдэхийг хүсээгүй бололтой.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549