“Гэрэлтэй цонх”-ын хөтлөгч бусдын гарт амиа алджээ

access_time 2018-12-06
remove_red_eye 7004

 

МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэг үдэш бүр үзэгч та бүхэнд хүрдэг билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Төгөлдөр энэ сарын 1-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ампер хаус” төвд байрлалтай “Бид Финанс” ББСБ-ын ажлын байранд иргэн Төгөлдөр нь Т болон Б нартай марган зодолдох үеэр тархиндаа гэмтэл авч нас барсан бөгөөд одоогоор энэ хэргийг шалгаж байгаа. Хэргийн сэжигтэн Т нь тус ББСБ-ын захиралаар, Б нь менежерээр ажилладаг байсан хэмээн мэдээлжээ.

Нэмж мэдээлэхэд талийгаач Б.Төгөлдөр нь МУГЗ сэтгүүлч Го.Бадарчийн хүү аж. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Талийгчийн ар гэр болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549