Хар тамхи зарж, борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

access_time 2018-09-10
remove_red_eye 140

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэр эзгүйчлэн эд зүйлсийг нь хулгайлдаг бүлэг этгээдийг саяхан саатуулжээ. Тэд өнгөрсөн зунаас эхлэн 25 айлаас эд зүйлс хулгайлсан болохоо хэргийн шалгалтын явцад мэдүүлжээ. Тэднийг саатуулах явцад хувцас хэрэглэлээс нь “шавар” гэж нэрлэгддэг мансууруулах төрлийн бодис илэрчээ. Улмаар хэрэгт холбогдсон долоон залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр тэдний гурав нь төв аймгийн нутаг дэвсгэрээс каннабис хэмээх мансууруулах төрлийн ургамал түүж авчран борлуулдаг байсан нь тогтоогдсон гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549