“Hooliganz” хамтлагийн бүжигчин Ч.Дөлгөөн чөлөөт бүжгийн дэлхийн аварга боллоо

access_time 2018-12-06
remove_red_eye 68

 

“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмыг “Нийслэлийн Соёл, урлагийн газар” болон “Extreme Crew Studio” хамтран 2018 оны 06 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.

Энэ жилийн UB DANCE чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Тайвань улсад зохион байгуулагдах Taipei BBoy City буюу UNDISPUTED -д оролцох эрхийг олгосон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01-02 ны өдрүүдэд Тайвань улсад Taipei BBoy City тэмцээнд Ub Dance чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн /bboy duk – HOOLIGANZ CREW/ нь Монгол улсаа төлөөлөн оролцож Дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга /bboy Crazy Tuk – HOOLIGANZ CREW/ шалгарсан байна.

Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Тэндээс аварга болсон нь дэлхийн одуудтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549