Орон сууцны 11 давхраас 31 настай эмэгтэй унаж нас баржээ

access_time 2018-12-06
remove_red_eye 154

 

Энэ сарын 5-ны ѳдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Элезабэт гэх орон сууцны хотхоны 11 давхраас 31 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ѳчигдѳр тус хотхонд оршин суух 31 настай эмэгтэй согтуурсан үедээ том ѳрѳѳнийхѳѳ цонхноос унаж барсан байна. Талийгаач 11 давхраас унахдаа зогсоолд байх автомашин дээр унаж нас барсан байсныг олжээ. Хэргийн талаар дуудлага мэдээллийг анх иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн аж. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг битүүмжлэн ажилласан байна. Одоогийн байдлаар тус хэрэгт Эрүүгийн хэрэг нээж мѳрдѳн шалгах ажиллагааг явуулж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549