ГАРГҮЙ НӨХӨР, ХӨЛГҮЙ ГЭРГИЙ НАРЫН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ

access_time 2018-12-05
remove_red_eye 375

 

Өвөрмонголын нэгэн хос Хятадын цахим ертөнцөд алдаршиж байна. “South China Morning Post”-д гаргүй эр, түүний эхнэр хөлгүй бүсгүй нарын тухай нийтлэл гарчээ.

Цэргийн албан хаагч Лю Хэй ажил дээрээ тохиолдсон ослын улмаас гаргүй болсон хүн. 2007 онд Лю зурагт үзэж байгаад 13 настайдаа хоёр хөлөө алдсан Ли Мэйвэнь хэмээх бүсгүйн тухай нэвтрүүлэг үзжээ. Анхны харцаар дурласан залуу хайж явсаар Лиг олж, гэрлэх санал тавьсан байна.

Лю Хэй “Бид хамт байвал гар, хөлтэй бүтэн гэсэн үг. Аз жаргалтай амьдарч чадна” гэж түүнийг хэлэхэд бүсгүй зөвшөөрчээ.

Одоо тэд нэг охинтой. Хөдөө ферм дээрээ тахиа үржүүлж, хүнсний ногоо тарьдаг. Хүмүүсээс юм гуйж үзээгүй, бүхнийг өөрсдийн хүчээр хийнэ гэсэн үзэлтэй. Тиймээс ч охиноо багаас нь бие даасан, тэсвэр хатуужилтай болгон өсгөсөн байна.

Тэдний зургийг харсан хүмүүс аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөхөөс гадна “Үнэхээр аз жаргалтай гэрбүл байна”, “Охин нь аз жаргалаар бялхаж байна”, “Хүнээс юм гуйхгүй, өөрсдийн хүчээр амьдарч байгаа нь бахархалтай” зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна.

Эх сурвалж: ublife

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549