Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өөрөө өгсөн тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

access_time 2018-12-05
remove_red_eye 67

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хурал дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 4 хүртэл хойшлуулаад байсан билээ. Тус хуралдаанаар хэлэлцэх байсан нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн ИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549