Кёкүшюзан Д.Батбаярыг намын дээд шагнал “Чингисийн одон” гоор шагналаа

access_time 2018-12-04
remove_red_eye 39

 

Өнөөдөр Ардчилсан намын ҮБХ-ны V хурал боллоо. Хуралдаанаар Үзэл баримтлалын төсөл болон дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж,

-Гадаад харилцаа, улстөрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг,

-Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг,

-Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжиллаа.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг намын дээд шагнал “Чингисийн одон” гоор шагнаж урамшууллаа. Кёкүшюзан Д.Батбаяр хэлэхдээ “ Миний бие 30 жилийн түүхтэй ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хийж буй бүтээн байгуулалтын ажлыг минь үнэлж өгсөн болов уу хэмээн харж байна. Гучин жилийн дараа АН өөрийн гэсэн байртай болж байна. Яармагийн хүүхдийн эмнэлгийн урд талд намын байрны шав тавих ёслол боллоо. Намын удирдлагууд журмын нөхөд минь итгэл үзүүлж намын байрыг барьж гүйцэтгэх хариуцлагатай ажлыг “Хөрш заан” компанид минь хариуцуулж байгаад талархаж байна. Бид энэхүү бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх болно” хэмээв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549