Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

access_time 2018-12-03
remove_red_eye 422

 

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон билээ. Тухайн үед хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байв.

Харин ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ талийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Ингээд шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулжээ. Тус дүгнэлтэд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унаж амиа алдахад гаднын нөлөө байгаагүй гэж үзсэн байх магадлалтай байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас дүгнэлтийн талаар лавлахад “Шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин албан эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар мэдээлэл гаргахгүй байхыг хүссэн гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549