В.Путин хэзээ ч гэрлэх тухай бодож байгаагүй

access_time 2018-12-03
remove_red_eye 82

 

Одоогоос яг 30 жилийн тэртээ цэл залуухан Людмила Шкребнева болон Владимир Путин нар Санкт-Петербургийн Петр Лавровын гудамжинд оршин суудаг байсан хаягийнхаа дагуу гэр бvлийн товчоонд бvртгvvлжээ. Тvvнээс хойш уг гудамжны нэр хоёр ч удаа өөрчлөгдөж. ЗХУ ч тарж. Нэг vгээр хэлбэл тэд хөгширч эхэлжээ.

Гэрлэх санал санаандгvй байсан

Путины хуримын урилгыг хvлээн авсан хvмvvс бvгд санаанд оромгvй явдал болж байна хэмээн дуу алдаж байлаа. Тvvний сvйт бvсгvй нь ч тэр мэдээг сонсоод бvр гайхширч хоцорчээ. Тэд танилцаад гурван жил хагас vерхсэн байна. Эхэндээ Людмила онгоцны vйлчлэгч байсан тул бараг өдөр алгасахгvй л Санкт-Петербург, Калининград хотын хооронд цаг завгvй ниснэ. Дараа нь тэр Ленинградын Их сургуульд элсэн орж нийтийн байранд амьдрах болжээ.

–Би бол тэдний анхны дурлалын романы гэрч шvv. Володя надтай хамт Ленсоветийн театрт очиж Людатай анх удаа болзож байсан хэмээн нэрт хийлч Сергей Ролдугин яриагаа эхэлжээ. Тэрээр Путины охин Машагийнх нь загалмайлсан эцэг гэнэ.

Сергей цааш нь: -Дараа нь бид миний найз бvсгvйтэй дөрвvvлээ их сайн найз хосууд болцгоосон. Амралтын өдрvvдээ байнга хамт өнгөрvvлдэг байлаа. Гэхдээ хурим хvртлээ тэр хоёрт хамт амьдрах боломж байгаагvй юм. Ээж нь Людаг гэрлэнэ гэдгийг хvлээн зөвшөөрдөггvй байсан. Харин Люда хэн нэгэнтэй гэрлэх болоогvй гэдэг байсан ч Путинтэй бол гэрлэхийг зөвшөөрнө гэж дандаа ярьдаг байж билээ. Путин өөрийн шаналлаа хэнд ч ярьдаггvй залуу байв. Надад ч гэсэн. Тэр зөвхөн өөрийн шийдвэрээ л гаргана. Тэр уг нь карьераа хөөнө, мэргэжилдээ амжилт гаргана гээд хуримын талаар огт дурсдаггvй байж билээ хэмээжээ. Гэтэл амьдрал Володягийн төлөвлөснөөр болоогvй байна. Тэрээр хуримаа хийснийхээ дараа шууд Москвад нэг жил ажиллахаар явах байжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа тvvнийг Германд ажиллуулахаар томилсон аж. Тэр мөчийг хvртэл Путин хуримынхаа төлөвлөгөөний талаар тас нууцалсаар байсан гэдэг.

Людмила хуримын даашинзаа өөрөө оёсон

Хурим 07.28-ны өдрийн vд дундад болох байлаа. Цаг дөхөхөд Налична гудамжин дахь Ролдугины гэрийн гадаа өнгө өнгийн туузаар чимэглэсэн, албаны хар өнгийн Волга иржээ. Тэр машины арын суудалд сvйт залуу, бvсгvй хоёр суужээ. Хуримын ёслолд Путины хувийн Жигули ч оролцжээ. –Эхнэр бид хоёр гэр бvлийн товчооноос холгvй амьдардаг байсан юм. Тэгсэн тэр хоёр бvртгvvлэхээсээ өмнө манайхаар зочильё гэсэн юм билээ. Володья, Люда хоёр ер нь гэнэтийн шийдвэр гаргах дуртай. Хэнээс ч яах ийхээ асуух тэд дургvй улс. Тэгээд манайд тэд орж ирсний дараа эрчvvд нь нэг өрөөнд, бvсгvйчvvд нөгөө өрөөнд орцгоосон хэмээн Сергейн дурсамж vргэлжилжээ. Тvvний анхны эхнэр Ирина Никитина тэр өдрийн талаар дурсахдаа: -Володья хурим болохоос хэдэн өдрийн өмнөөс сэтгэл нь маш их догдлоод байсан. Тэр өглөө Люда vсчин орж vсээ янзлуулсан. Тэр ч гэсэн сэтгэл нь бvр хөдөлчихсөн их баяртай байв. Харин даашинзын хувьд нэг тиймэрхvv юм аваад Люда өөрөө засаж янзлан гоёл чимэглэл хийсэн. Бараг өөрөө оёчихсон гэхэд болно доо. Маш гоё харагдаж байсан шvv гэжээ. Найзуудынх нь гэрчилж байгаагаар ёслолын арга хэмжээнийхээ бvх зардлыг залуу хос өөрсдөөсөө гаргасан гэнэ. Харин хуриманд уригдсан хамаатан садан, гэр бvлийнхэн нь тэдэнд зөвхөн байр авахад нь хандивлан дугтуйтай мөнгө л өгч байжээ.

Тэгвэл өдгөө Фурштатскийн /хуучнаар Петр Лавров/ гудамжин дахь гэр бvлийн товчоо өдөр болгон цасан цагаан өнгөтэй, хун шувуу мэт чимэглэлтэй лимузингээр хvрээлvvлэн байдаг болжээ. Тэнд нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан өнөөгийн Ерөнхий сайд нь гэр бvлээ батлуулсан болохоор тэр шvv дээ. Владимир Владимировичийн хуримын гэрч нь нэг курсын анд Виктор Хмарин байжээ.

“Корюшка”-д Лещенкогийн дуун дор баахан бvжиглэв

“Корюшка” хэмээх ресторан тэр vеийн нэрээрээ Дэслэгч Шмидтийн гvvрний дэргэд байрлаж байж. Яг голын эрэг дээр. –Тэгээд Путины хуримын vдэшлэг энд болсон юм уу хэмээн одоогийн рестораных нь зөөгч сурвалжлагчийг Сергейн хамт очиход мэл гайхжээ. Одоо ч тэндээс жуулчид болон Путины дэмжигчид салахгvй байх даа хэмээн тэр хоёр ярьж явжээ. Гэрлэлтээ бvртгvvлээд хосууд хотоор баахан зугаалжээ. Дараа нь Дэслэгч Шмидтийн гvvрэн дээр ирсэн байна. Путины ангижав Владислав Копыловын хэлснээр сvйт бvсгvй өөрөө энэ газрыг сонгосон гэнэ. –Тэнд бид хааяа нэг охидтой очиж суудаг байсан. Vнэ нь арай гайгvй болохоор тэр шvv дээ. Хоол амттай. Хуриманд оролцсон гэх 20 орчим хvн “Корюшка”-д ирсэн байсан. Багахан тайзан дээр нь нэг ансамбль амьд хөгжмөөр тоглож байлаа. Тухайн vедээ л моодонд орж байсан Лещенко, Леонтьев, Пугачевагийн дуунуудаас… Бид зад бvжиглэсэн дээ хэмээн Владислав хуримын анхны өдрийн vдэшлэгийг дурсав. –Ширээн дээр хэдэн төрлийн хиам, цагаан улаан загас, дарс, архи гээд бvгд байсан. Гэхдээ тэдгээрийг Володягийн ажлынхан буюу КГБ-гийнхэн урьдаас бэлтгэчихсэн байсан л даа. Тvvнээс биш тухайн vед чинь Орос орон маань тарчигхан байлаа шvv дээ. Володя нэг их уугаагvй. Харин сэтгэл санаа нь өндөр, байнга л инээдтэй юм ярьж хөгжилдөж байлаа. Тэгсэн сvйт бvсгvй бид хэд хvссэн архи дарсаа уусан. Соёлтой байсан шvv. Тэгээд орой болсон хойно бид Володягийн эцэг эхийн гэрт ирсэн. Тэр хоёр 12 метр квадрат өрөөнд л амьдардаг байлаа шvv дээ гэж тvvний яриа vргэлжилжээ. Тэд бал сараа Украинаар өөрийн “Жигули”-гээр аялан өнгөрvvлжээ.

Төрийн тэргvvнvvдийн хуримын дээд амжилт:

Франклин, Элеонора Рузвельт — 40 жил

Елизавета II, Эдинбургийн хунтайж Филипп — 61

Борис, Наина Ельцина — 51

Хельмут, Ханнелоре Коль — 41

Никита Хрущев, Нина Кухарчук — 47

Леонид, Виктория Брежнева — 55

Михаил, Раиса Горбачева — 46

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549