Египетийн жүжигчин эмэгтэй задгай хувцасласныхаа төлөө 5 хүртэл жил хоригдож магадгүй

access_time 2018-12-03
remove_red_eye 98

 

Египетийн шүүх түүнийг олон нийтийн өмнө биеэ зохисгүй авч явсан гэж тогтоовол жүжигчин эмэгтэй тав хүртэл жил шоронд хоригдохоор болжээ.

Кино, телевизийн од Раниа Юссеф өнгөрсөн долоо хоногт нийслэл Кайрт болсон кино наадамд оролцохдоо нэвт харагддаг торон банзалтай улаан хивсэн дээгүүр алхсан юм.

Түүний хувцаслалт тэр дороо Египетийн сошиал ертөнцөд маргаан дэгдээж, маргааш нь хэсэг хуульч нар тус улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргажээ.

Тэд жүжигчин эмэгтэйг садар самууныг сурталчилсан гэж буруутгасан байна.

Дараа нь 44 настай жүжигчин твиттер хуудсаараа дамжуулж, иргэдээс уучлал гуйжээ. Тэр өмссөн хувцас нь ийм том асуудал үүсгэнэ гэж төсөөлөөгүйгээ мөн илэрхийлсэн байна.

Юссефын шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 12-нд товлогджээ. 100 гаруй сая хүн амтай Египетийн иргэдийн дийлэнх нь исламын шашинтай.

Таван жилийн өмнө Исламист ерөнхийлөгч Мохаммед Морсиг цэргийн эргэлтээр зайлуулсан ч Египетэд одоог хүртэл шашны суурь үзэл хүчтэй хэвээр байна.

2017 онд Египетийн поп дуучин Шайма Ахмед видео клипэндээ садар самууныг сурталчилсан хэргээр хоёр жил шоронд хоригдох ял сонссон.

2015 онд бэлхүүсний бүжигчид болох Шакира, Бардис нар бас ийм шалтгаанаар тус бүр зургаан сар шоронд хоригдож байжээ.

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549