Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид хүргүүллээ

access_time 2018-12-03
remove_red_eye 81

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг шийдвэрлэж Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх мөн томилох үйл явцыг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг хуулийн заалттай. Хоёрдугаарт, БСШУСС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасан. Тиймээс Ц.Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг мөн Ерөнхийлөгчид хүргүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549