АН Ж.Батзанданг намаасаа хөөх шийдвэр гаргажээ

access_time 2018-12-03
remove_red_eye 310

 

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хөөсөн ажээ.

Видео:

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна#ТѳрийнОрдон

Posted by Ардчилсан Намын Бүлэг on Sunday, December 2, 2018

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гурван гишүүндээ улс төрийн хариуцлага тооцно гэж байсан. Гэвч гурван гишүүнийг гурвууланг нь намаас хөөвөл АН УИХ-д бүлэгтэй байх боломжгүй болох учраас ийнхүү нэг гишүүнийг хөөж, нөгөө хоёрт нь нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549