Оросуудын архины хэрэглээ жилээс жилд буурч байна

2018-09-10 837 0

 

Чөлөөт Европ радио станц Оросын насанд хүрсэн иргэдийн согтууруулах ундааны дундаж хэрэглээг харуулсан график нийтэлжээ.

Уг мэдээллээс харвал Оросуудын архины хэрэглээ 1994 оноос хойш тасралтгүй буурсан байна. Тухайлбал 1994 онд тус улсын насанд хүрсэн иргэн бүр жилд дунджаар 8.5 литр согтууруулах ундаа хэрэглэж байсны 80 гаруй хувь нь цагаан архи байжээ. Тэгвэл энэ хэмжээ буурсаар өнөөдөр 40 хүрэхгүй хувь нь хатуу архи болж, үлдсэн хэсгийг шар айраг, дарс эзлэх болсон байна.

2014 онд анх удаа Оросуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг согтууруулах ундаа цагаан архи биш, шар айраг болжээ.

Холбоотой мэдээ