КВЕНТИН ТАРАНТИНО АНХ УДААГАА ГЭРЛЭЛЭЭ

access_time 2018-11-30
note Урлаг
remove_red_eye 130

 

Найруулагч Квентин Тарантино Израилийн дуучин Даниэлла Пик нарын хуримын ёслол АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 28-нд болжээ.
55 настай Тарантино анх удаа гэрлэж байгаа нь энэ юм. Түүний гэргий Даниэлла Пик 35 настай.

Квентин Тарантино өмнө нь гэрлэж байгаагүйгээ цаг зав байхгүйгээр тайлбарладаг байлаа. Тэрбээр “Ажил миний бүх цагийг авдаг. Кино хийгээд эхлэхээрээ би өөр юу ч хийдэггүй. Надад эхнэр байхгүй, хүүхэд байхгүй. Ажилд саад болох юу ч байхгүй” гэж хэдэн жилийн өмнө хэлсэн удаатай.

Даниэлла Пик 2000-аад оны эхээр дуучны замналаа эхэлж, 2005 оны “Евровидение” уралдааны сонгон шалгаруултад оролцож байв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549