ХОТЫН МЭЭРИЙН ЗАНГАРАГ НЭГ ИЙМ БАЙДАГ ДАА

access_time 2018-05-17
remove_red_eye 87

 

Газрын маргааныг ган хийтэл зохицуулаад өгдөг хүн цаана чинь гараад ирэв бололтой шүү. Тодруулбал, саяхан Богд хааны ордон музейн газар асуудал дагуулж, бас нэгэн эрхтэн дархтны хувийн өмч болонгоо шахлаа.

Бүр цаашилбал Вантрейд ХХК хэмээх аж ахуйн нэгж 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15993 м2 газрыг эзэмшсэн нь Богд хааны ордон музейн газар байж. Засгийн газар Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг тогтоож өгчихөөд байхад тэрнээс нь 2010, 2011 онд ч тойруулаад өм цөм компаниудад олгоод байж. 2010-2012 онуудад нийт 2.3 га газрыг компаниудад өгснийг музейн удирдлагууд ярьж байсан.

Улмаар 2012 онд газраас нь хэлтэлж авсан Вантрейд ХХК өнөөдрийн шуугианы гол эзэн болж таарсан. Мандаасан асуудал бол ерөнхийдөө ийм. Үүний мөрөөр музейн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргааж, яадаг ч байсан улсын Ерөнхийлөгч газар дээр нь асуудлыг харж, “имэрч” үзээд явахдаа асуудалд шийдвэр гаргах субьект биш тул “…хотын захиргаанд хандсан, хариу удахгүй ирэх байх” гэжээ. Тэгэхэд хариу нь ердөө маргааш нь гарч Нийслэлийн Засаг даргын буюу Су. Батболдын захирамж тас буух нь тэр.

Ямартай ч түүний ачаар Богдын музейн газар өнөө маргаашдаа хөлбөмбөгийн тоглолт үзэх хөөрсөн залуус, халамцуу олны хөлд талхилагдахгүй боллоо. Мөн өмнө нь Б.Цэрэндоржийн гудамжийг бас л Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж олны эсэргүүцэлтэй тулгарсан барилга байгууламжийн асуудлыг зогсоож, тэрнээс өмнө түгжрэлийг бууруулахын тулд гадны туршлагыг авч хэрэгжүүлэх гэсэн, иргэд эсэргүүцээд ирэхээр нь больж л орхисон.

За энэ мэтчилэн сийрүүлээд байвал Су даргын газрын маргаан зохицуулж, иргэдийнхээ талд шийдэж өгдөгөөр нь хараад байвал дээр хэлсэнчлэн газрын маргааныг ган хийтэл зохицуулагч гээд “цоллочихбол” тийм ч хэтрүүлсэн зүйл болчихгүй юм даг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549