Ж.Мөнхбат: 2020 онд нам ялагдвал У.Хүрэлсүх та Австрали руу дахиад зугтаах уу?

access_time 2018-11-30
remove_red_eye 132

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хэзээ нэгэн цагт Хүрэлсүх даргад хүнд зүйл тохиовол би өмөөрнө. Гэхдээ өнөөдөр энэ хүний баримталж байгаа бодлого нь болохгүй байгаа учраас би огцор гэсэн.

Өчигдөр намайг болон нэр бүхий гишүүдийг намаас хөөсөн байна лээ. Намаас хөөнө гэдгээс би айхгүй ээ. Үгээ хэлсээр байгаад дуусна.
Өөрт нь сөргөөр нөлөөлөх байсан учраас хөөх гээгүй гэж тайлбарлаж байна. Намд дотоод ардчилал байх ёстой. Буруу зүйлийг шүүмжилнэ.

“Миний дүү эднийг шүүрдэх жагсаал зохион байгуулж өгөөч” гэж хүсэж байсан. Би эдгээр хүний зургийг шатааж, шүүрдэж байсан. Энэ хүмүүсээс уучлал гуйя. Энэ үйл явдлаас болж МАН хоёр хуваагдсан юм.

2016 оны сонгуульд У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд та татгалзаж, “гардан тулаан”-аас зугтаасан. Орондоо Д.Гантулгыг дэвшүүлсэн. Та одоо нөхөн сонгуульд нэр дэвших үү? 2020 онд нам ялагдвал өмнөх шигээ Австрали руу дахиад зугтаах уу” гэж асуув.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “1990 оноос хойш би энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай.

Намаас хөөх хүмүүсийг би шийдэхгүй, Хяналтын хороо шийднэ. Гэхдээ хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана.

Би төрдөө, намдаа их цэвэрлэгээ хийнэ. 2020 онд ялагдвал ялагдана л биз. Сонгуулиас айгаад байдаг би тийм жижигхэн хүн биш. Чи бол их баялаг түүхтэй хүн шүү. Би чамайг мэднэ, карьерт чинь нөлөөлнө гэж бодоод ард түмний өмнө дуугүй байгаа шүү” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549