ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БАЙСАН “МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-ЫН “ДУНДЫН БҮСГҮЙ” ШОУ ДРАМ ТОГЛОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

access_time 2018-09-08
note Урлаг
remove_red_eye 131

 

Өчигдрөөс эхлэн энэ сарын -23 ныг дуустал “Мөрөөдлийн театр”-ын хамт олны “Дундын бүсгүй”, “Ичгүүргүй хос”жүжгүүд үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Нийгэмд хүлээлт үүсгэхийн сацуу нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тариад буй тус жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА Ган-Очир тус тус ажилласан бол “Ичгүүргүй хос” жүжгийг МУУГЗ Н.Ганхуягийн орчуулснаар тайзнаа тоглогдож байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн. Харин үзэгчид нэг тасалбараар хоёр шоу драм үзэж буйдаа сэтгэл өөдрөг байгаа бөгөөд нэг тайзнаа олон дүрийг харах боломж бүрдэж, жүжигчдийн авьяас, ур чадварыг шууд “хүртэж, хүлээж” авч байгаа нь уг тоглолтын хамгийн том ололт.

Тус хоёр жүжиг нь Швед болон Оросын зохиол бөгөөд монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндсөн учраас цаг үеэ мэдэрсэн, нийгэмд мессэж өгсөн уран бүтээл болжээ хэмээн үзэгчид үнэлж байна билээ. Тус жүжиг нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан учраас бага насны хүүхэдгүй ирэхийг уран бүтээлчид сануулж байсан юм.

“Дундын бүсгүй” шоу драм өдөр 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.

Холбоо барих утас: 89699910,91936767,70118467

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549