Энхийг сахиулах ажиллагаанд 27 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

2018-09-06 555 0

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордох гэж байна.

Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн хангаад байгаа аж. Тус ажиллагаанд оролцож буй Онцгой байдлын байгууллагын 27 албан хаагчийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзжээ.

Тэдгээр алба хаагчдад даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүссэн байна. Энхийг сахиулагчдын түрүүч өнөөдөр эх орноосоо мордож буй аж.

Холбоотой мэдээ