Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт буюу хоёр улсын хилийн зурваст байрлах “Андын илч” нэртэй нүүрсний уурхай Хятадуудын эзэмшилд хууль бусаар шилжин очсон байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна.
Тодруулбал, тус нүүрсний уурхай БНХАУ-ын иргэн Eerduntaogetoa буюу Эрдэнэтогтох, Шэн Вэн Донг, Жан Чуан нарын эзэмшилд шилжин очиход Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хүчинтэй бичиг баримтыг хүчингүй болсон мэтээр хуурамч бичиг баримт, тамга тэмдэг шинээр гаргаж өгч тусалсан бол, нэр бүхий УИХ-ын гишүүн хөшигний ардаас улс төрийн нөлөөгөөрөө үйлчилж оролцжээ.
Хамгийн ноцтой нь, өөрсдийгөө “эрүүгийн ертөнцийнхөн” хэмээн нэрлэдэг хэсэг бүлэг Монголчууд дээрх нэр бүхий хятад иргэдээс санхүүжилт авч “Андын илч” компанийн уурхайн хуучин удирдлагуудыг удаа дараагийн үйлдлээр айлган сүрдүүлсэн гэх асуудал юм.
Ингэхдээ энэхүү бүлэг залуус хамгийн сүүлд буюу 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Шэн Вэн Донг, Жан Чуан тэргүүтэй хятад иргэдийн захиалгаар тус нүүрсний уурхайд зэвсэг агсан очихдоо компанийн ажилчид болон уурхайн хууль ёсны хөрөнгө оруулагч Монгол иргэдийг айлган сүрдүүлж уурхайн бүсээс хөөж явуулсан гэх мэдээлэл юм.
Өөр нэг ноцтой мэдээлэл байгаа нь хятад иргэдийн зүгээс рэкет хийлгэхээр хөлсөлсөн таван автомашин бүхий галт зэвсгээр бүрэн зэвсэглэсэн Монгол залуус 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Эрдэнэцагаан сум руу явах замдаа тус аймгийн Мөнххаан сумын цагдаад баригдан 4 ширхэг галт зэвсгээ хураалгасан боловч уг асуудал цагдаагийн байгууллагын рапортод бичигдэлгүй нам дарагдсан гэх асуудал юм.
Хятадууд энэхүү зураг, бичлэгээ Ви-чат сүлжээгээрээ дамжуулан “Монгол дахь Бичигтийн боомтын Андын илч хадгаламжийн агуулахыг алан хядагчдын мэдэлд авлаа. Монголд бизнес хийхээр зорчиж буй хятад ахан дүүс та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарна уу. Явахгүй байхыг хичээ” гэх мэтээр доог тохуу хийн бичиж эхэлсэн нь Монгол Улсад хууль үйлчилдэггүйн тод жишээ хэмээн харж болох бүрэн үндэслэлтэй байна.
11 cэтгэгдэлтэй
Do you like my nips? http://prephe.ro/Bdsn
Good morning from me and my boobies http://prephe.ro/Bdsn
Let’s fuck in the backseat http://prephe.ro/Bdsn
Tie me up and abuse me http://prephe.ro/Bdsn
Something for all the boobie lovers…. http://prephe.ro/Bdsn
Wanna become your favorite redhead, what do I have to do? http://prephe.ro/Vlqn
So desperate to have you fill me up http://prephe.ro/Vlqn
chi ganbold reekt dulehuu
bimbadorj reekt atman neg zoodon tulan hihu gejina .
ih olon gemgui ayudud ajial hij absan humus zaluus barij oodl baha ahnagj mongo buladag abdag uslere reke buleg darad ogoohu
mongolin reekt atman rekt booso hamag mongol dolor 1 idej uugal bugaal abdag alad darad ogoo.