Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэжээ

access_time 2018-11-19
remove_red_eye 62

 

Ашиглалтын хугацаа дууссан аюултай шат унах тохиолдол их гардаг байна. Өнөөдөр ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл элэгдэлд орсон сэлбэг хэрэгсэл нь байхгүй 150 гаруй цахилгаан шатаар иргэд айдастай зорчиж байгаа аж.

НМХГ-аас цахилгаан шатуудад шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох газруудад нь мэдэгджээ. Цахилгаан шатуудыг шинэчлэхгүй бол эрсдэл гарах аюултай байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын байцаагч хэлж байна.

Огцом зогсох, гацах, өндрөөс унах зэрэг эрсдэлүүд гарах тул зарим орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглож, зогсоосон байгаа ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549