Жонни Депп, Роберт Патинсон нарын тоглож буй киног монгол жүжигчид “чимнэ”

2018-11-16 881 0

 

Монгол жүжигчид Холливудын кинонд тоглож байна. “Мандухай сэцэн хатан”, “Говийг зэрэглээ”, “Их авхай”, “Унаган хайр” зэрэг тайз дэлгэцийн бүтээлээр ард түмэндээ хайрлагдсан Гавьяат жүжигчин Д.Гүрсэд сошиал орчинд шуугиан тариад байна. Тэрбээр Холливудын алдарт жүжигчин Жонни Деппийн тоглож буй зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” /Waiting for the Barbarians/ романаас сэдэвлэсэн уран бүтээлд туслах дүрд тоглож байгаа аж.

Мөн Холливудын “Wonder woman”, “Ex machine” зэрэг дуулиант бүтээлүүдэд дүр бүтээж байсан жүжигчин Б.Ганчимэг ч гэсэн энэ кинонд ажиллахаар болжээ. Кино уран бүтээлийн зураг авалт өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд Итали, Чили, Мороккод зураг авах аж. Одоогоор тус кино хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ