Оросын саятнууд мөнгөө хаана хадгалдаг вэ

access_time 2018-11-16
remove_red_eye 117

 

Судалгаанаас харахад Оросын саятнууд мөнгөнийхөө дөнгөж гуравны нэгийг эх орныхоо банкуудад хадгалдаг ажээ. Үүнийг Frank RG компанийн хийсэн “Private Banking в России 2018″ судалгааны дүн нотолж байна.

Тус компанийн шинжээчид хамгийн багадаа нэг сая ам.доллараас дээш хадгаламжтай 30 мянга гаруй орос иргэний санхүүгийн активыг судалсныхаа дараа ийм дүгнэлтэд хүрчээ. Харин тэдгээрийн энэхүү мөнгөн активын дүнд үл хөдлөх хөрөнгө болон бизнесийнх нь эргэлтийн хөрөнгийг тооцоогүй аж.

Судлаачдын гаргасан тооцоогоор оросын саятнуудын хадгаламжийн дүн 455 тэрбум ам доллараар тооцогдож байгаа бөгөөд үүний 315 тэрбум нь ОХУ-ын хилийн чанадад хадгалагдаж байна. Харин дотоодын банкууддаа дөнгөж 140 тэрбум ам доллар хадгалж байна гэсэн үг.

Оросын банк 2018 онд ОХУ-аас гадагшлах хөрөнгийн урсгалын хэмжээ нэмэгдэж 30-55 тэрбум доллар хүрнэ гэсэн таамаглал гаргаад байсан билээ. Харин энэ үзүүлэлт ирэх 2019 онд 18-27 тэрбум болно хэмээн тооцжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549