Шивээ Овоо уурхай дээр онц байдал зарлажээ

2018-11-16 1399 0

 

Шивээ-Овоо, 4-р цахилгаан станцын нүүрсний 50 хувийг хангадаг. Шивээ-Овоо нь 4-р цахилгаан станцад нэг удаагийн нүүрс нийлүүлэлтээр 80-100 орчим вагон нүүрс нийлдэг аж. 11-р сарын 11-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт Шивээ-Овоо нь уурхайгаас ирсэн нүүрсэн дотроос эмульс гэх тэсэрч дэлбэрэх бодис илэрчээ. Нүүрсийг тус бодисоор устай орчинд тэсэлдэг гэнэ.

Энэ бодис илэрсэн сургаас уурхайгаас мэргэжилтнүүд ирж шалгалт хийх явцад 11-р сарын 12-ны өдөр буюу даваа гаригт ирсэн 80 вагон нүүрсэн дотор мөн өнөөх тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн байна.

 

4-р цахилгаан станцын удирдлагууд аюулгүй байдлын улмаас тус нүүрснүүдийг буцаасан байна.

Одоогоор Шивээ-Овоо уурхай дээр онц байдал тогтоосон байна. Уурхайн ажилчид гурав хоног өглөөнөөс орой хүртэл хүрз барин вагонтой нүүрсийг шалгасан байна. Уурхайг цагдаа нар бүсэлж гаднаас хүн нэвтрүүлэхгүй хоёр хоножээ.

Одоогоор Шивээ-Овоо уурхайгаас ачилт хийхийг түр хориглосон байна.

Ажилчид вагоноос нүүрс буулгаж байхдаа тэсрэх бодисын энэхүү уутыг нүүрсэн дотроос олсон байна.

Шивээ Овоо уурхайн ажилчид тэсрэх бодис илэрсэн нүүрсээ вагоноос буулгаж байна

 

Холбоотой мэдээ