Биеийнх нь 95 хувь түлэгдсэн жолооч тэнгэрийн оронд оджээ

2018-11-14 571 0

 

“Гашуунсухайт” боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж байсан машины бүхээгт гал гарсны улмаас биеийнх нь 95 хувь түлэгдсэн жолооч өчигдөр нас баржээ. Тэрбээр энэ сарын 9-нд шөнийн 02:00 цагийн орчимд машинд нь гал гарсны улмаас ийнхүү хүнд гэмтсэн юм.

Өчигдөр 10:30 цагт Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон түүний ар гэрийнхэн нийт иргэдээс хандив хүсэж байсан юм. Гэвч МЭХГУУҮЭХолбооноос талийгаачийг өчигдөр орой нас барсан гэдгийг хэллээ. Тэрбээр 1-8 насны гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байв.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ