М.Энхболд “ХААН” ширээгээ хамгаалан үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу?

2018-11-14 1787 0

 

Сүүлийн өдрүүдэд Улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын дотоод маргаан ширүүн өрнөж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс ёс зүй, хариуцлага алдсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцох тухайгаа ч албан ёсоор мэдэгдсэн.
У.Хүрэлсүх ч хэлсэн ёсоороо намын даргын хувьд МАН-ын гишүүдэд дотроосоо хариуцлага тооцож Хотын дарга Су.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарыг ажлаа өгөн огцрохыг шаардсан бол МАН-ын бүлгийн хурлаар олонхийн саналаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулсан.
Өнгөц харахад У.Хүрэлсүх намын гишүүдтэйгээ хариуцлага тооцож байгаа мэт харагдавч Су.Батболд, М.Энхболд, Д.Хаянхярваа нараас эхэлж байгаа нь тэрээр МАНАН бүлэглэл, Хотын фракц, 60тэрбумын зэрэг нам дамжсан бүлэглэлүүдийг нэг мөр намаасаа зайлуулах “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” –г эхлүүлсэн нь ойлгомжтой байна.
Өчигдөрийн болсон МАН-ын бүлгийн хурлаар Д.Хаянхярвааг огцруулах саналд олонх дэмжсэн нь М.Энхболд тэргүүтэй МАНАН-гын фракц МАН-ын гишүүд дунд тийм ч өндөр байр суурьгүй болсныг харуулсан. М.Энхболд ч энэ шийдвэрт цочирдсон нь ойлгомжтой.
Гэвч одоог хүртэл Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, М.Энхболд тэргүүтэй МАНАН бүлэглэлийн талд үйлчилдэг АТГ М.Энхболдын талд хэвээр үлдсэн.
Тэгвэл эрх мэдэл нь ганхаж АТГ-аас өөр зэвсэггүй болсон М.Энхболд ЖДҮХС-ийн зээлээр далимдуулан өөрийн эсрэг зогссон УИХ-ын гишүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг баривчлах, шантаажлан өөрт урвуулах ажлыг зохион байгуулж У.Хүрэлсүхийг хүчгүйдүүлэх ажлыг хийхээр хөдөлж эхэлсэн тухай мэдээлэл байна.
АТГ үнэхээр хуулинд үйлчилдэг шударга байгууллага уу? Үгүй юу? Гэдгийг бид тун удахгүй харах нь.
МАНАН бүлэглэлтэй холбогдох АСЕМ, Бондын хөрөнгө, 888 хөтөлбөр, Эрдэнэтийн 49%, Үнэ тогтворжуулах, Оюу толгой, Таван Толгойн хэдэн зуун тэрбумын хэргүүдийг дараад өнгөрсөн АТГ М.Энхболдын эрх мэдлийн төлөө үйлчилж ЖДҮ нэрээр У.Хүрэлсүхийн эсрэг ажиллах уу?!

Холбоотой мэдээ