Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа “Богд Зонхов”-ын төсвийг 27 тэрбумаар нэмжээ

2021-11-23 189 0

Цар тахалын хүнд хэцүү үед нүдээ олоогүй бүтээн байгуулалтаар нэрлэгдээд байгаа   “Богд Зонхов” хөшөөний асуудал өчигдрийг хүртэл шуугиан тарив. Анхлан 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан энэхүү хөшөөг ийм өндөр үнээр оруулж ирсэн хүн саяханыг хүртэл олдохгүй байлаа. Нэг жилийн дотор төсөвт өртөг 27 тэрбумаар өсч, энэ дүнг Ч.Номин сайд хасалгүй батлуулсан нь яах ч аргагүй иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм. Тойргийн гишүүд болоод Ч.Номин сайд цахим хуудсаараа дамжуулан арьсаа хамгаалсан мэдэгдэл хийгээд нам гүм болцгоосон.

Харин төсөвт өртөг нэмсэн жинхэнэ эзнээр Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа нэрлэгдэж байна.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх 1338/202 дугаартай бичиг баримт үйлдэж, уг барилгыг 32.5 тэрбумаар баригдана гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг дүгнэлтийг 2021 есдүгээр сарын 10-ны өдөр үйлдэж, Ц.Амарсанаа тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зурсан.

Төсвийн мөнгийг дур мэдэн нэмэгдүүлж, ямар ч сайд, гишүүдээс илүү эрх мэдэл гаргаж дураараа авирласан түүнд тэгвэл хариуцлага тооцох уу.

Холбоотой мэдээ