“Маршал таун”-д зорчигчтой лифт унажээ

2018-11-13 816 0

 

Энэ сарын 10-ны орой Маршал таун хотхоны нэгэн орон сууцны лифт доош В1 давхар хүртлээ унажээ. Лифт унах үед дотор нь хүн байсан бөгөөд биеийн байдал нь азаар гайгүй байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжаас өгөв. Маршал таун, Кинг таур хотхонуудын лифт байнгын гацалттай, хэвийн ажиллах өдөр ховор гэдгийг оршин суугчид хэлж байна. Уг нь хотхоны 118 дугаар байрны нэгдүгээр орцны лифт хэд хоногийн өмнөөс гацаж, ажиллагаа нь доголдож байсан аж. Харамсалтай нь холбогдох хүмүүс нь байдаг л нэг үзэгдэл мэтээр хүлээн авч, анхаарал тавиагүйгээс лифт унажээ. Мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинжээчид болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ