Б.Ундармаад “ХОЁР ЖИЛ ЗУРГААН САРЫН ЯЛ“ оноолоо

2021-11-22 411 1

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд  түүнд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ.

2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж 40 сая торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий Доктор мэйж гэх компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

  • Хуучин нийгэмд 25000-30000 төг идсэн шамшигдуулсан хүнийг 25-30жилийн ял оноодог байсан одоо 340 тэрбум төгрөг идэж уусан Ундармаад 2жил 6 сарын ял оноожээ.Шудрага уу

Холбоотой мэдээ