Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

2021-11-22 66 0

УИХ-ын гишүүн Т.Доржханд хуульч Д.Үүрцайхтай хамтран сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 50 хувь нь пропорциональ системээр сонгогдож, улс орны хөгжлийн төлөө дуугардаг байх ёстой хэмээн үзэж байна.

Тэрээр “Өнөөдрийн тогтолцоогоор УИХ-ын 76 гишүүн тойргоос сонгогддог. Тэд дахин сонгогдохын төлөө өөрийнхөө тойрог руу мөнгө хуваарилдаг. Бид 30 жил ийм зарчмаар явсан. Үр дүнд нь төсвийн алдагдал өсөж, өр тавьдаг. Ингээд монголчууд нэг иргэнд ногдох өрөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Ийм байдлаар цааш явсаар байвал төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлж, улстөрчдийн дахин сонгогдох баталгаа болсоор байна. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой. Тиймээс асуудлыг углуургаар нь буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Монгол Улс бол нэг том тойрог байх ёстой. УИХ-ын гишүүд нэг тойргийг биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг болсон цагт улсын төсөв хөшөө дурсгал, Соёлын төвийг бус хөгжлийг санхүүжүүлдэг болно” гэлээ.

Холбоотой мэдээ