Д.Сумъяабазар: III тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг гэрт нь хөл хорионд оруул

2021-11-22 2417 5

Монгол Улсад нийт хүн амын дунд III тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс НОК, УОК-оос албагдлагын арга хэмжээг авч эхлэх бололтой. Тодруулбал, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн шуурхайн зөвлөгөөний хурал дээрээ III тунгийн тарилгыг идэвхжүүлэх үүрэг даалгаврыг НЭМГ-ын даргад өгсөн байна.

Тэрээр “Вакцины III тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг битгий ажилд нь ирүүл. Гэрт нь хөл хорионд оруул. III тунг хийлгэсэн бол л ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав. Энэ саналаа НОК дээр оруулж ир. Үйлчилгээний байгууллагууд III тун хийлгэсэн хүнд л үйлчил. Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй хүмүүс нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна. Толгойг нь илээд удаан явлаа, одоо хүч хэрэглэ. Ер нь хүч хэрэглэсэн ч яадаг юм, олон хүн үрэгдэж байна. Хэн юу гэсэн ч хамаагүй, хэрэглэх юман дээрээ хэрэглэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ