Замын-Үүд өртөөнд Тяньжин боомтоос 141 чингэлэг бараа иржээ

2021-11-16 72 0

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд өртөөнд Тяньжин боомтоос импортын гурван галт тэргээр 141 чингэлэг бараа хүлээн авлаа.

Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1,548 байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч авто замын боомт хаагдсан ч галт тэргээр яаралтай ачаа барааг авч байгаа билээ.

Холбоотой мэдээ