О.Содбилэг хэний дургүйг хүргэв

2021-11-15 1079 1


Монголын үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл болсон О.Содбилэг инстаграмын инфлүүзер Э.Туул нарыг хамтын амьдралдаа цэг тавьсан гэх цуурхал сошиал орчинд хэсэг хөвөрсөн. Тэгвэл өчигдөр жиргээнд О.Содбилэгийг транс Сокотой хамт амьдарч байгаа гэх мэдээлэл хэсэг хөврөөд намжив. Жиргэсэн хүмүүс нь ч постоо устгажээ.

Улс төрийн хар пи ар хийгчдийн дургүйг хэн нэгэн хүргэхээр иймэрхүү санаанд багтамгүй эзэн холбогдогч үгүй цуурхал сошиал орчинд тархдаг гэдгийг хэн бүхэн мэддэг болсон цаг. Намраас хойш шатахууны хомсдол үнийн хөөрөгдөл дээр бодитой арга хэмжээ авсан Э.Содбилэг чухам ямар хар пи ар хийгчийн дургүйг хүргэсэн болоод хэл амны бай болов.

Түүний гэргий Э.Туул энэ явдлын дараа өөрийн цахим хуудаснаа бидний амьдрал хэвийн бид маш их ажиллаж, сурч, аялаж хүмүүсийн хэл амнаас холхон тайван сайхан амьдарч байгаа шүү хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ