Х.Болорчулуун сайдыг тендэр “шамшигдуулсан” гэх асуудлаар АТГ-т шалгуулахаар боллоо

2023-01-09 83 1

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улсын хөрөнгийг шамшигдуулсан тухай үндэслэл бүхий баримт бичгийг шалгуулахаар иргэдийн төлөөлөл Авлигатай тэмцэх газарт хандлаа.

Иргэний зүгээс хэлэхдээ “Сүүлийн үед олон нийтийн мэдээлллийн хэрэгсэл, сошиал орчинд Монгол Улсыг удирдан чиглүүлж яваа улс төрийн албан хаагчдын талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл цацагдаж ард нийтийг маш ихээр бухимдуулаад зогсохгүй, иргэдийн төрдөө итгэх итгэлийг алдагдуулахад хүргэж байна. Эдгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байгаа мэдээллүүдээс Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны талаар илтэд гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд гарсаар байтал хууль шүүхийн байгууллагаас эдгээр асуудлыг шалгахгүй, толгойг нь илсээр байгаа байдал харагдаж байна. Би хэн нэгний өмнөөс ямар нэгэн улс төрийн зорилгогүйгээр зөвхөн шудрага ёсыг хүсч байгаа учраас дараах асуудлуудыг шалгуулах хүсэлтийг гаргаж байна.

Цугларсан баримтуудаас хамгийн их анхаарал татаж буй нь Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтаар нотлогдож байна.

Тухайн станцын дарга нь худ ургийн хамааралтай Г.Отгонбаатар гэж хүн байна. Ерөнхийдөө 2018 оноос хойш нийт 18 удаагийн тендерийг өөрийнхөө хамаарал бүхий буюу төрсөн дүү, хамаатан садны зээ дүү гэх мэт хүмүүсээр дамжуулж тендерүүдийг авсан байна. Зээ дүүгийнх нь хүүхдийн нэр дээр байдаг компани 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тендерийг 2022 онд авсан гээд нийт найман тендэр авсан байх жишээтэй.

Түүнчлэн төрсөн дүүгээ “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн ТУЗ-д багтаасан нь давхар нүүрсний хулгайтай холбоотой гэдэг үндэслэлээр шалгуулахаар хандаж байгаа юм” гэлээ.

Холбоотой мэдээ