Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар Т.Хаш-Эрдэнийг томилжээ

2021-09-08 114 0

Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар Т.Хаш-Эрдэнийг томиллоо.

Т.Хаш-Эрдэнэ нь 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байсан.

2021 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Холбоотой мэдээ