ХЯТАДУУД ШИГ ХЭДЭН АВЛИГАЧИЙГ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ЦААЗЛАЧИХВАЛ УЛСАД АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙХ ДАА…

access_time 2018-11-12
remove_red_eye 876

 

Хятад улс авлигачдаа дэлхийн өнцөг булан бүрээс чирч ирэн цаазлаж жилдээ 6,6 тэрбум ам.доллар олж байна. Усан хаван гүйсэн манай авлигачид сургаар нь үхчих болов уу. Ардын хүүхдийн хэргийг чангатгаж байхын оронд албан тушаалтны авлигын эсрэг хуулиа чангатгаад өгвөл улс оронд шударга ёс тогтох алхам болно. Хятад улсад хэрэгждэг авлигын эсрэг хуулиас:

10000-200000 юанийн авлигын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял

200000-1000000 юанийн “ноцтой” авлигын гэмт хэрэгт таваас арван жилийн хорих ял

1000000 юаниас дээш болон шууд хэмжээгээр 5000000 юаниас дээш хэмжээний хохирол учруулсан “онц ноцтой” хахуулийн гэмт хэрэгт 10-аас дээш жилийн хорих ял

Үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн (1000000 юаниас илүү хохирол учруулсан) авлигын хэрэгт таваас арван жилийн хорих ял

Гурван саяас дээш юанийн авлига авбал цаазаар авах буюу ялын дээд хэмжээг ногдуулдаг байна.

Жич: Монгол улсад хэн хэн гэдэг авлигач хэдэн тэрбумын хохирол, авлига аваад 2-3 жил суугаад гарсан гэдгийг бодох хэрэгтэй. Гурван сая юанийг монгол төгрөгөөр үржүүлбэл хэдэн төгрөг болох вэ гэдгийг санаарай.

ХЯТАДУУД ШИГ ХЭДЭН АВЛИГАЧИЙГ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ЦААЗЛАЧИХВАЛ УЛСАД АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙХ ДАА…Хятад улс авлигачдаа…

Posted by Crazy Монгол on Sunday, November 11, 2018

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549