Дуучин Ану: Ихэсээ идэж чадахгүй юм байна гээд больж байсан

access_time 2018-11-09
remove_red_eye 415

 

Дуучин Ану өдгөө таван охины ээж болоод буй. Анх том охиноо төрүүлснийх нь дараа түүнийг тээгч эх хөлслөн охиноо төрүүлсэн хэмээх цуу дэгдэж олныг гайхшруулаад байсан цаг саяхан. Гоо сайхнаа одоог хүртэл хадгалан үзэсгэлэнтэй хэвээр байгаа тэрээр хамгийн сүүлд хоёр ихэр охиноо өлгийдөж аван “Алдарт эх” болоод амжсан бөгөөд хүү төрүүлэх бодолтой явдгаа ч хэлээд авсан удаатай. Харин тэрээр дунд охиноо төрүүлснийхээ дараа хүний биед хэрэгтэй бүхий л шимт бодисыг өөртөө багтааж байдаг ихэсээ идэх бодолтой байсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Ихэс чинь өөрөө хүн төрөлхтнийг бий болгож эхийн хэвлийд хооллож буй гол шим тэжээлийг агуулдаг ийм зүйл байгаа. Би өөрийнхөө ихэсийг харж байсан, том улаан зүйл байдаг юм байна лээ. Тэгээд хараад ихэсээрээ янз бүрийн юм хийнэ, халуун усанд дүрээд иднэ гэсэн чинь хараад чадахгүй юм байна лээ, цочирдоод. Тэгээд би ёстой идэж чадахгүй юм байна гээд больж байсан” хэмээжээ. Тэрээр одоогоор хүний ихэсээс гаргаж авсан бэлдмэл хэрэглэж буй аж

Ихэс нь өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж дууссан хэдий ч түүнд агуулагдаж буй ашигт бодисууд хэвээр байдаг тул эх амьтад өөрсдийн зөнгөөр ихэсээ идэн алдагдсан тамир тэнхээ, эрч хүч, эрдэс бодисоо авч байдаг байна. Амьтан төдийгүй хүнээс гаргаж авсан ихэсийн бэлдмэл нь сүүлийн жилүүдэд гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэд ихээр хэрэглэгдэх болжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549