Таны хайрт танд тохирох хүн биш гэдгийг илтгэх 5 шинж тэмдэг

access_time 2018-11-07
remove_red_eye 147

 

Төгс санагдах харилцаа үнэндээ худал хуурмаг байх нь бий. Бие биедээ хайртай ч эцэс сүүлд нь салж байгаа хосуудыг та мэдэх л байх. Харин бид нэг зүйлд итгэсээр: хэрвээ тэд хайртай л бол хэппи-энд байх ёстой. Харамсалтай нь амьдрал бидэнд өөр зүйл бэлджээ.

Таньтай ханилах хүн мөн эсэхийг эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө та эргэцүүлж бодоход илүүдэхгүй л болов уу. Харилцаагаа шалгахад танд дараах 5 шинж тэмдэг тусална – хосуудын хувьд асуудал оршиж байгааг илтгэх эдгээр шинж тэмдгийг сэтгэл судлаачид олон жилийн судалгаагаар гаргаж иржээ.

1. Хэрүүл уруул – хэвийн үзэгдэл

Мэдээж харилцаагаа тодорхойлохын тулд сайндаж муудах явдал байлгүй л яах вэ. Харин өдөр тутмын хэвийн үзэгдэл болж хувирсан бол нэгийг эргэцүүлэх цаг болсон байна. Нэг удаагийн хэрүүлээр та доромж үг сонсоно, магадгүй дараагийн удаад гар хүрэхийг үгүйсгэхгүй.

Хэдэн жилийн дараа энэ харилцаа ямар болох вэ гэдгийг бодож үзээрэй. 5-10 жилийн дараа хөөрсөн сэтгэл алга болж жинхэнэ амьдрал эхлэхэд зөвхөн хэрүүл уруултай сууж байх уу? Энэ хүнтэй өөрийнхөө ирээдүйг төсөөл. Таны гэр бүл, хайр дурлалын төсөөлөлтэй нийцэж байна уу?

2. Хардалт – хайр дурлал биш

Хардалт их байх тусам хайр их байна гэж ярих хүмүүс бий. Үнэндээ буруу ойлголт юм. Хэн нэгний тусламжийг шууд хувийн харилцаа мэтээр хүлээн авч байгаа бол тэр хүн таныг өөрийнхөө хувийн өмч гэж ойлгож явдаг байна. Хичнээн сайхан дотно харилцаа байсан ч гэсэн хардалт бүгдийг нураана.

Хардалт гэдэг бол уг хүндээ итгэхгүй байгааг илэрхийлж буй дотоод сэтгэлийн илрэл. Хардалт, хайр дурлал хоёр хоорондоо ямар ч холбоогүй. Итгэж чадахгүй байгаа сэтгэлээ тэд эргэн тойрондоо гаргадаг.

3. Орон зай

Хайртай хосуудын хэн нэг нь өөр улсад суралцахаар, ажиллахаар явах нь хосуудын харилцаанд муугаар нөлөөлдөг. Хол байх тусам уулзалдах тоо цөөрч, чөлөөт цагтай болж өөр өөрсдийнхөөрөө өнгөрөөнө. Хол байх хэцүү. Олон сарын дараа хайртай хүний дүр төрх мартагдаж эхлэхгүй юмаа гэхэд бүдгэрсэн байдаг. Хичнээн скайп, Viber-аар өдөр болгон бие биенээ харж холбогдлоо ч гэсэн амьд харилцааг орлож чадахгүй. Хайр үлдсэн ч гэсэн хоосон орон зай нөхөгдөхгүй ажээ.

4. Өөрийнхөө сонголтонд байнга эргэлзэх

Энгийн асуудал – үе үе харилцаандаа эргэлзэж эмээх үе гаралгүй л яах вэ. Харин эрүүл харилцааны хувьд цаг хугацаа өнгөрөх тусам уг эргэлзээ алга болдог юм. Уулзах тутамд алга болсоор. Учир нь хайртай хүнээ илүү сайн таниж мэдэх бөгөөд харилцаа эрүүлээр үргэлжилж байгаагийн үр дүн юм.

Хэрвээ эргэлзээ арилахгүй байгаа бол хосуудын харилцаанд асуудал байгааг илтгэнэ. Магадгүй хэн нэгний өнгөрсөн амьдралын туршлага тайван байлгахгүй байж болно эсвэл өөр шалтгаан ч байж болох талтай. Ямартай ч ийм дохиог тоохгүй өнгөрөөж болохгүй.

5. Зорилго нийлэхгүй байх

“Эсрэг тэсрэг зүйлс таталцдаг” – танд танил үг байх. Амьдрал дээр тэс өөрөөр илэрнэ. Оюутан ахуй насандаа халуун дотно харилцаатай байжээ, харин ажил дээр гараад хамтдаа байх цаг багасаад ирэх тэр үед яагаад ч юм харилцаа хөндийрч холдоод байна уу?

Аз жаргалтай ирээдүйн амьдралаа босгох үндэс бол хамтын зорилготой байх. Мэдээж амьдралын зорилго бүхэлдээ нийлнэ гэж байхгүй. Гэхдээ ерөнхий зураглал буюу ахуй амьдрал, гэр бүлийн үүрэг, хүүхдийн хүмүүжил, мэргэжил боловсрол, үнэ цэнэ зэрэг нь нийлж байх ёстой. Ямар нэгэн байдлаар эдгээр зорилго нийлэхгүй бол хичнээн халуун хайр байгаад ч аз жаргалтай амьдралыг босгож чадахгүй.

Хажуудаа байгаа хүнээ сайтар хараарай: цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх үү?

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549