АЙМШГИЙН КИНО ҮЗВЭЛ ЖИН ХАСДАГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

access_time 2018-11-07
remove_red_eye 64

 

Өмнө нь бид Их Британийн Вестминстерийн их сургуулийн 2012 онд хийсэн судалгаагаар аймшгийн кино үзэх нь эрүүл мэндэд маш сайн гэсэн мэдээллийг хүргэж байсан билээ. Харин уг сургуулийн хийсэн туршилттай холбоотойгоор бас нэгэн сонирхолтой баримт гарч ирсэн нь аймшгийн киног үзэх үед маш их калори шатаж, хүмүүсийн сэтгэл санаа огцом өөрчлөгддөг тул энэ нь жин хасахад маш том нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Уг судалгааг ахалж явуулсан Ричард Макензи адреналин маш ихээр ялгарч, мэдрэлийн систем маш хурдацтай хариу үйлдэл өгсөнөөр бие асар хурдтайгаар өөхийг шатааж, энерги ялгаруулдаг хэмээжээ. Мөн бие хүчил төрөгчийн шаардлагагүйгээр сахарыг шатаадаг байна.

1980 онд гарч байсан The Shining кино бусад аймшгийн кинонууд дундаас калори шатаах байдлаараа нэгдүгээрт жагссан байна. Энэ киног үзэж байсан хүн цочиж, үсэрч харайх шахам айж байсан бөгөөд 184 калори шатаажээ.

Иймээс та бүхэн аймшгийн кино их үзээрэй.

Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонууд юу болохыг мэдэхийг хүсвэл ЭНД;

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай, үзэж дуусгахын эцэсгүй кинонуудыг сонирхох бол ЭНД;

Аймшгийн киноноос үнэхээр айдаг мөртлөө үзмээр снаагддаг хүмүүс хэрэв сонирхож байгаа бол ЭНД тус тус дарна уу.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549