МАН-ын дараагийн Генсекээр Ц.Батбаяр тэргүүтэй гурван хүний нэр яригдаж байна

access_time 2018-11-07
remove_red_eye 184

 

МАН удахгүй Бага хурлаа ээлжит бусаар зарлан хуралдуулж улстөрийн томоохон шинэчлэлт өөрчлөлт хийхээр болсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй зэрэгцэн ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан гэх дуулианд нэр холбогдоод байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулахаар намын удирдах төвшинд санал нэгдсэн гэнэ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тухайд хууль бус үйлдэл хийсэн хэн ч байсан, хүний өөрийн гэж ялгалгүй хариуцлага тооцох болно хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл тэрээр хэлсэндээ хүрч одоогийн байдлаар хоёр ч сайдаа огцруулаад байгаа бөгөөд хариуцлагын сэлмээ буулгахаар онилсон дараагийн хүн нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бололтой.

Түүгээр ч зогсохгүй Д.Амарбаясгалангийн орыг залгах дараагийн генсекүүдийн нэр эхнээсээ тодорч эхэлсэн байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө УИХ-ын гишүүн, хотын дарга асан Ц.Батбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БЗД-ийн засаг дарга асан Б.Мөнхбаатар нар өрсөлдөхөөр зэхэж байгаа гэнэ.

Эдгээр гурван хүн дотроос улстөрийн туршлага, намын анхан шатнаас эхлэн ажилласан байдал зэргээрээ Ц.Батбаярыг МАН-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргад тохирох хүн хэмээн МАН-ын гишүүд санал нэгдээд байгаа гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өгч байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549