Олон улсын дугуйн наадамд Монголын тамирчин Б.Мягмарсүрэн түрүүлжээ

access_time 2018-11-06
remove_red_eye 55

 

“Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” унадаг дугуйн наадмын гуравдугаар шатны уралдаан даваа гаригт /2018.11.05/ Хятадын Юннань хотноо болжээ. Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.

Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон бөгөөд Монголын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж уралдааныг тэргүүлэв.

Тэрбээр барианд орсныхоо дараа “Би үнэхээр азтай байлаа. Учир нь манай багийн гишүүд маш сайн ажиллаж тэмцээний дунд үеэс эхлэн намайг тэргүүн эгнээнд оруулахаар их дэмжсэн” хэмээн хэлжээ.

“Гранфондо” уралдаан нь 1970 онд анх Итали улсад зохион байгуулагдаж байсан холын зайн уралдаан юм. Өдгөө дэлхийн олон оронд уламжлал болон зохион байгуулагдах болжээ. Харин Юннаний “Гранфондо” унадаг дугуйн их наадам 2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн наадамд 26 орны 1500 орчим тамирчин оролцсон байна.

Miga Cyclist had to be content with third place today in the TT. But he is a a better climber than Konstantin Fast and yellow jersey Craig Stuart. Can he take yellow tomorrow on the way to Ruili with that 6km long climb 40km before the finish at the border with Myanmar?

Posted by Granfondo Yunnan on Saturday, November 3, 2018

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549