Б.Батзориг Монгол Улсын нийт иргэдээс, ээжээсээ уучлалт гуйлаа

access_time 2018-11-06
remove_red_eye 111

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцож буй гишүүд Ерөнхий сайдаас ЖДҮХС-тай холбоотой асуулт асуув.

О.Баасанхүү “Танай намаас баахан хүн зээл авчихаж. Энэ намын даалгавар байв уу Засгийн газрын даалгавар байв уу. Намынх бол намаараа хариуцлага хүлээ. Засгийнх бол Засгаараа хариуцлага хүлээ. Энэ хэний даалгавар байсан юм бэ. Хоёр дахь сайдаа унагаалаа. Одоо цааш нь гурав дахь, дөрөв дэх гээд явах нь дээ”

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цаашид нефть, шатахууны үнийг бууруулах чиглэлд Засгийн газар ажиллана. Зээл авсан явдал буруу”

О.Баасанхүү “Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга, залуучуудын чинь нэр гарсан байсан. Б.Батзориг ганцаараа энэ зээлийг авч, тараасан гэж бодохгүй байна. Даалгавар өгсөн хүмүүстээ хариуцлага тооцохгүй ганц сайдыг чөлөөлж байгаа нь шударга биш гэж үзэж байна”
У.Хүрэлсүх “Нам ямар нэгэн даалгавар өгөөгүй, Ерөнхий сайд ч даалгавар өгөөгүй. Зээл авсан гишүүдэд зээлээ төл, ард түмнээсээ уучлал гуй гэж шаардаж байгаа. Энэ дотор хууль зөрчсөн эсэхийг би тогтоож чадахгүй”

Л.Болд “Бид нэг сайдын асуудал яриагүй. Гадуур байгаа мэдээллээр намын оролцоо байхгүй гэж байгаа ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь оролцсон байна. Сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд. Ерөнхий сайд нэг сайдын асуудлаа оруулж ирж байна. Ерөнхийлөгч орлогч прокурорын асуудлаа оруулж ирэх ёстой. Б.Батзориг сайд бүх юмны үнэнийг хэлэх нь зүйтэй. Б.Батзориг сайд ямар учир шалтгаантай, ямар оролцоотой гэдгээ үнэнээр нь хэлэх хэрэгтэй.

Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Хамтран ажилласан салбарынхандаа талархсанаа илэрхийлж байна. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549