АНУ-ын завсрын сонгуулийн нэр дэвшигчдийн 26 нь бэлгийн цөөнх

2018-11-06 614 0

 

Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д өнөөдөр /2018.11.06/ конгрессын танхимын завсрын сонгууль тохиож байна. Завсрын сонгуулиар АНУ-ын конгрессын доод танхимын гишүүдийг дахин сонгохоос гадна сенатын танхим дахь 100 гишүүний 35-ыг нь дахин сонгох юм. Мөн түүнчлэн 39 мужийн амбан захирагч нарыг сонгохын зэрэгцээ бусад жижиг, орон нутгийн чанартай сонгуулиуд ч давхар явагдана. АНУ-д явагдах завсрын сонгуулийн үйл явц болоод сонгуулийг тойрсон үйл явдал энэ долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болж байна.

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд, бэлгийн цөөнхүүд ихээр нэр дэвшиж байгаа нь АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн баялаг нэр дэвшигчидтэй сонгууль болгож байна гэж “New York Times” сонин дүгнэжээ. Нийт 964 нэр дэвшигчдийн 272 нь эмэгтэй, 26 нь ЛГБТ хүмүүс, 216 нь уугуул Америк болон Ази гаралтай Америк, өнгөт арьстнууд байгаа юм. Өнгөрсөн дөрвөн сонгуультай харьцуулахад цагаан арьстнуудын оролцоо хамгийн бага сонгууль болж байна.

Холбоотой мэдээ