Эрээнд нас барсан иргэнийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

access_time 2018-11-06
remove_red_eye 106

 

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ. Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олж мэдээлсэн байна. Эрээн дэх Консулын газар зохион байгуулж нас барсан иргэний цогцсыг Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач үл мэдэгдэх бодист хордсон байж болзошгүй гэжээ. Талийгаач нь Баян-Өлгий аймгийн Булган сумын долдугаар багт оршин суудаг, тус улсад худалдаа хийхээр очоод гурав хонож байсан аж.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарсан нь үнэн. Урьдчилсан дүгнэлтээр, гаднын нөлөө байхгүй гэж гарсан. Гадаадад үйлдэгдсэн учраас харьяаллынхаа дагуу Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549