Цагаан гаатай усаар жин хасах хамгийн эрүүл арга

access_time 2018-11-05
remove_red_eye 233

 

Цагаан гаатай усаар жингээ хасах нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй шалгарсан арга юм. Жин хасах олон дэглэм байдаг бөгөөд янз бүрийн юм шаардаж тодорхой хэмжээний үр дүнг амласан байдаг. Харин бидний санал болгож байгаа энэхүү жор нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй, харин ч үр дүнтэй арга юм.

Усанд хандалсан цагаан гаа нь бэлхүүсний өөх тосыг шатааж таны гуя болон бусад хэсгийг жигд турааж, галбиржуулдаг байна.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

Цагаан гааныхаа үндсийг нимгэн хэрчинэ. Тэгээд 1-1,5 литр усанд хийгээд зөөлөн гал дээр 15 минутын турш халаагаад хөргөнө.

ХЭРЭГЛЭХ АРГА:

Та хандалсан цагаан гаагаа бүхэл өдрийн турш бага багаар ууж болох бөгөөд эмч нар зургаан сарын турш өдөр бүр нэг литр уухыг зөвлөдөг.

Хандалсан цагаан гааны ач холбогдол:

– Цагаан гаатай ус нь үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй. “Эмчилгээний хоол хүнс” сэтгүүлээс харах юм бол үе мөчний өвчин болон яс янгинахад өндөр үр дүнтэй гэсэн байдаг.

– Цагаан гаатай ус нь хүчтэй антиохидант болж бие мах бодыг сэргээж чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг байна. Эдгээр радикалууд нь хавдрын эс үржих гол шалтгаан болж өгдөг.

– Цагаан гаатай ус нь хавдраас урьдчилан сэргийлдэг

– Цагаан гаатай ус нь хлостриныг хэмжээг хэвийн болгон тогтворжуулж байдаг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549