Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг прокуророос тавьжээ

access_time 2018-11-05
remove_red_eye 86

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аравдугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан билээ.

Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Тэгвэл Б.Батзоригийг сайдаас гадна УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д өнөөдөр тавьжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Б.Батзориг сайдын хүсэлтийг бүлгийн хурлаар ярьсан. Прокуророос түүнийг УИХ-аас түдгэлзүүлэх санал ирсэн” гэсэн юм. Үүний дагуу УИХ асуудлыг 48 цагийн дотор шийдэх шаардлага үүсээд байна. Энэ асуудлаар МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549